Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат багш Т.Дашцэдэнгийн нэрэмжит "Эх хэлний баяр" өнгөрсөн 7 хоногт амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэ үеэр БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, "Шинэ зууны боловсрол" төслийн хүрээнд БСШУЯ-аас Ерөнхий боловсролын сургуулийн багш бүрт зөөврийн компьютер, сургалтын орчинг сайжруулах зорилгоор сурагчийн зөөврийн компьютерыг Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад гардууллаа. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, Боловсрол соёлын газрын дарга Н.Баатар-Очир нар оролцож, аймгийн хэмжээнд багшийн 1386, сурагчийн 518 ширхэг зөөврийн компьютерыг гардуулсан юм. Багш бүр зөөврийн компьютертай болсноор багш ажлын байран дээрээ хөгжих, сургалтын шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой болсон юм.