Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Санхүү, эдийн засагчдын баярын спортын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

2015-11-26

       Санхүүгийн алба үүсэн байгуулагдсаны 104 жилийн ой, санхүү эдийн засагчдын баярыг угтан зохион байгуулсан спортын арга хэмжээ 2015 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Үндэсний лаборатори "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн авьяаслаг сурагчид мэндчилгээ дэвшүүлсэн бол  тэмцээнийг нээж, аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар үг хэлж, тамирчдад спортын өндөр амжилт хүссэн юм. Тус тэмцээн нь гар бөмбөг, ширээний теннис,  шатар, ур чадвар гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд нийт 180 гаруй санхүүгийн ажилтан, албан хаагчид оролцож, хурд хүч, ур чадвар, авхаалж самбай, оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
       Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд:  Төрийн банк III байр, Хас банк II байр, ХААН банк I  байр, эмэгтэй төрөлд: Орон нутгийн байгууллага III байр, Хас банк II байр, Төрийн банк I  байр тус, тус эзэллээ. Ширээний теннисийн эмэгтэй төрөлд: Нийгмийн даатгалын хэлтсийн тамирчин.Эрдэнэчимэг  III байр, Хас банкны тамирчин  II байр, Орон нутгийн байгууллагын тамирчин Даваасүрэн I байранд шалгарсан бол эрэгтэй төрөлд: ХААН банкны тамирчин Эрдэнэдаваа III байр, байр, Хас банкны тамирчин Батдаваа II Төрийн банкны тамирчин Идэрхангай I байранд тус, тус шалгарлаа.  Шатрын төрөлд: Хас банкны Даваадулам III байр, Орон нутгийн байгууллагын Орхон II байр, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Даваасүрэн I  байр эзэлсэн бол эрэгтэй төрөлд: Орон нутгийн байгууллагын Бат-Аюуш III байр, Статистикийн хэлтсийн Даваахүү II байр, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Цэвэгдорж I  байр эзэллээ. Ур чадварын тэмцээнд Статистикийн хэлтсийн Сармандах III байр, Татварын хэлтсийн мөнхтуяа II байр, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Далайжаргал I  байр эзэлсэн юм.
        Санхүү, эдийн засагчдын баярын спортын  тэмцээнийг аймгийн ИТХ-ын Төсөв, санхүү, үйлдвэрлэл, өмчийн харилцааны хэлтэстэй хамтран зохион байгуулсан "Хөвсгөл Дулаан" ХХК, "Хөвсгөл Эрчим Хүч" ХХК, "Могойн гол" ХК, "Ус Чандмань" ОНӨҮГ, УСНААК ОНӨҮГ-ын хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%