Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

2016 оны төсвийн төслийг өргөн барилаа.

2015-11-24

Өнөөдөр 17.00 цагт Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар 2016 оны төсвийн төслийг аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатарт өргөн барилаа. Монгол улсын төсвийн тухай хуулинд заасны дагуу 2015.12.03 нд хуралдах аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 13-р хуралдаанаар уг төсвийн төслийг хэлэлцэнэ. Аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар хэлэхдээ улс орны эдийн засаг хүнд хэцүү байгаа хэдий ч аймаг орны өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх талаас төлөөлөгчид хэлэлцэж шийдвэрлэнэ гэдгийг тодотголоо. Төсвийн төсөл өргөн барих үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын дарга Төмөрбаатар, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Сувд, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Х.Цэнд-Аюуш нар оролцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7079
5528 / 78%
955 / 13%
283 / 4%
313 / 4%