Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 21 дүгээр хурал 2015
оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хуралдаж, хурлыг аймгийн
Иргэдийн Төлөөлгчдийн хурлын Тэргүүлэгч Д.Нацагдорж удирдаж дараах асуудлуудыг
хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл,
түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хүссэн саналууд ирснээс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших
"Тэс-2" нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл
олгох, Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрт орших "Хулд" нэртэй талбайд
ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, Ханбогд сумын нутаг дэвсгэрт
орших "Хүрэн" нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай
зөвшөөрөл олгох, Номгон сумын нутаг дэвсгэрт орших "Булаг сүүж"
нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, Цогт-Овоо
сумын нутаг дэвсгэрт орших "Аргалантын хоолой" нэртэй талбайд ашигт
малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналуудад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн
хурлын саналуудыг үндэслэн татгалзсан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг
дэвсгэрт орших "Бүрдэл" нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын
тусгай зөвшөөрөл олгох, Ханбогд сумын нутаг дэвсгэрт орших "Аз-2"
нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, Гурвантэс
сумын нутаг дэвсгэрт орших "Тэс" нэртэй талбайд ашигт малтмалын
хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналуудад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
саналуудыг тус тус үндэслэн дэмжсэн шийдвэр гаргалаа.
Гэр хорооллын иргэдийн ундны усан хангамж,
эрүүл ахуйн нөхцөл байдлыг судлах ажлын хэсгийн тайлан мэдээллийг хэлэлцээд Даланзадгад сумын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг
баталлаа.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс
баталсан 2015 онд хугацаа нь дууссан хүмүүнлэгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн
мэдээ, тайланг хэлэлцэж хөтөлбөрийн хэрэгжилтийг 82 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэж, дахин хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж
аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээр батлуулан ажиллахыг үүрэг
болголоо.
Мөн Орон нутгийн
тусгай хамгаалалтад авсан ашигт малтмалын газрын кадастрын бүртгэлээс хассан газруудыг судлах ажлын
хэсгийн мэдээллийг сонсож, төрийн болон аймгийн шагналд тодорхойлогдон ирсэн
иргэдийг төрийн шагналд тодорхойлж аймгийн шагналаар шагнах асуудлыг дэмжлээ.