Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр 10.00 цагт аймгийн ИТХ-ын дэргэдэх “Иргэний танхим”-д
болно. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.
1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 онд хийх жилийн ажлын төлөвлөгөө батлах тухай
Асуудал оруулах: С.Цогтоо-аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн
бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
2. “Хүүхдэд ээлтэй аймаг” стратеги төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнгийн тухай
Асуудал оруулах: Г.Төмөрбаатар-аймгийн ЗДТГ-ын дарга
3.Тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны тухай
Асуудал оруулах: Г.Гандэлгэр-аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн дарга
Н.Батбаяр-аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа
4. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх “Иргэний боловсрол” аймгийн дэд хөтөлбөр батлах тухай
Асуудал оруулах: Г.Гандэлгэр-аймгийн ЗДТГ-ын ХЗХ-ийн дарга
5. Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг солбицолжуулах, баталгаажуулах ажлын тухай
Асуудал оруулах: Н.Бямбадорж-аймгийн ГХБХБГ-ын дарга
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА