Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Усан хангамжийн менежментийг хөгжүүлэх" төслийг БНЧех улстай хамтран хэрэгжүүлж байна.

2015-11-19

БНЧех улсын Хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын усан хангамжийн системийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажил 2013 оны 9 дүгээр сараас эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд хийгдэх ажлууд хэвийн явагдаж байна.
"Мөрөн сумын усан хангамжийн системийн хөгжил" төслийн хүрээнд гүйцэтгэгчийн бэлтгэн нийлүүлсэн зураг төслөөр усны тоолуурын лабораторийн барилга  2014-2015 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтанд ороход бэлэн болсон байна.
Бүгд найрамдах Чех улсын гадаад хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын усан хангамжийн системийг өөрийн аймагтаа амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар ихээхэн анхаарч төслийн гүйцэтгэгчидтэй уулзаж, төслийн хэрэгжилт, явц үр дүнгийн талаар танилцаж, тулгамдсан асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэх талаар холбогдох мэргэжлийн байгууллагын улирдлагууд үүрэг, чиглэл өгч ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6175
4659 / 75%
944 / 15%
280 / 5%
292 / 5%