Хөвсгөл аймгийн боловсрол соёлын газар, Галт сумын
ЕБСургууль хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат багш
Т.Дашцэдэнгийн нэрэмжит “Эх хэлний баяр” 2015 оны 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд болж байна. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн
Ц.Даваасүрэн, аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, МУБИС-ийн Монгол хэл соёлын
сургуулийн захирал, доктор, профессор Ц.Өнөрбаян, МУИС-ийн зөвлөх профессор,
гавьяат багш, доктор Ж.Баянсан, Монгол Улсын Ерөнхий сайдын “Эх хэлний бодлогын
зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга, доктор Д.Заяабаатар, Т.Дашцэдэн багшийн зээ
хүү Ц.Хантүмэн, Галт сумын Засаг дарга Д.Эрдэнэхуяг нар хүндэт зочдоор уригдаж,
баярын үйл ажиллагаанд сумдын ЕБС-уудын захирал, Монгол хэлний багш, сурагчид
оролцсон бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар "Миний нутгийн хэл, соёл" сэдэвт илтгэл тавилаа.
Энэхүү баярын гол зорилго нь Гавьяат багш Т.Дашцэдэнгийн эх хэлний бодлогыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, алдар гавьяаг дурсан мөнхжүүлэх, эх хэлний талаар төрөөс баримтлах бодлого, хуулийг сурталчилж, аймаг, орон нутгийн хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, багш сурагчдын эх хэлний мэдлэгийг гүнзгийрүүлж, эх хэл бичгээ эрхэмлэн дээдлэх үзэл санааг хөгжүүлэх, монгол хэл, уран зохиолын болон анхан шатны багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх харилцан суралцах нөхцлийг бүрдүүлэхэд оршлоо.
Мөн энэ үеэр “Уран бичгийн үзэсгэлэн”-ийн нээлт, Монгол хэлний багш, сурагчдын дунд олимпиад, Монгол хэлний багш нарт эрдэмтэн, доктор багш нар сургалт явуулах юм байна.