Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ БОЛОН МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ ЗӨВЛӨГӨӨН БОЛНО.

2015-11-19

Тариалан сумын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар, аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөлийн дэмжлэгтэйгээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Байгаль хамгаалах журмын эсрэг болон мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил”-ын чиглэлээр туршлага солилцох зөвлөгөөнийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг зөвлөгөөнд Хөвсгөл аймгийн Тариалан, Их-Уул, Рашаант, Эрдэнэбулган, Тосонцэнгэл сумд, Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Баян-агт сумдуудын төлөөлөл оролцоно. Уг зөвлөгөөний зорилго нь Тариалан сумын нутаг дэвсгэрт болон хил залгаа оршдог сумдад гарч буй Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг болон мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын сайн туршлага солилцох, хамтран ажиллах, урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6175
4659 / 75%
944 / 15%
280 / 5%
292 / 5%