Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Галт сум залуус хөгжлийн төвтэй боллоо

2015-11-11

Орон нутгийн  залуус мэдээллээр цангаж байна.  Зорьсон мэдээллээ олж авах интернэт орчин, баг хамт олноороо тойрон сууж санал бодлоо нэгтгэж ном, сэтгүүл уншихаас эхлээд хууль эрхзүйн талаарх мэдлэгээ зузаатгах, сэдэв солилцох боломжтой тухтай газар суманд амьдарч байгаа залууст тэр бүр байдаггүй. Залуусын хөгжилд үнэн, зөв мэдээлэл  ус агаар мэт хэрэгтэй байгааг олж харж шийдвэрлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Галт сумын НАМЗХ-ны залуус нэгдэж төрөлх сумандаа “Иргэдийн мэдээллийн төв” байгуулжээ. Тус сумын МАН-ын хороо, гишүүд дэмжигчид болон “Галт ирээдүй хөгжлийн сан”-аас залуусынхаа санаачлагийг дэмжиж үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн нутгийн иргэдийн хандив тусламж өргөө гэрийнхээ үүдийг нээхэд урам зориг өгч байсанд баярлаж талархаж байгаагаа залуус илэрхийллээ. Сумын НАМЗХ өөрийн гэсэн байртай болж нутгийн иргэдийнхээ  оюунлаг оролцоог дэмжсэн үйл ажиллагаа өрнүүлэх боломж нээгдэж байгаад баяр хүргэхээр  НАМЗХ-ны ерөнхийлөгч Г.Тэмүүлэн нийслэлээс 1000 км алслагдсан Галт суманд ирсэнд сумын иргэд талархаж байлаа. Галт сумын “Иргэдийн мэдээллийн төв” бүрэн интернэтэд холбогдсон, цаг үеийн мэдээ мэдээллийг багтаасан сэтгүүл, сонин, олон сувгийн зурагттай, нэг удаадаа 50 хүний уулзалт зохион байгуулах талбай, ширээ сандалтай гээд санал бодлоо солилцох бүхий л нөхцөлийг хангажээ. 

Тус төвийг бий болгоход Хөвсгөл аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдорж санаачлан сэтгэл зүтгэл гарган оролцсон байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%