2. Аймгийн нийгэм, эдийн засгийг 2008-2015 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай
3. Аймгийн нийгэм, эдийн засгийг 2016-2030 онд хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн төслийн тухай
4. Овоот-Эрдэнэтийн төмөр замын тухай
5. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны 2015 оны үйл ажиллагааны тайлан
6. Ээлжит хуралдаан товлон зарлах тухай
зэрэг 6 асуудлаар хуралдлаа. Улс орны эдийн засгийн хүчин чадал муудсантай холбоотойгоор аймгуудын төсөв мөн адил хүндэрч байгаа билээ. Иймд Хөвсгөл аймгийн төсөвт тодотгол хийж аймгаас сумдад өгдөг санхүүгийн дэмжлэгт өөрчлөлт оруулах саналыг санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд танилцууллаа. Тухайлбал Галт, Жаргалант сумдад байгалийн дагалдах нөөц ашигласны төлбөрт 100 гаруй сая төгрөг төлөвлөж байснаас илүү төвлөрсөн тул тус сумдад үзүүлдэг санхүүгийн дэмжлэгээс тодорхой хэмжээгээр бууруулах саналыг гаргасан юм. Түүнчлэн Ханх сумын орлого бас тодорхой хэмжээгээр давсан тул мөн адил арга хэмжээг авахаар боллоо. Харин аймгийн төв Мөрөн сумын татварын орлого дөнгөж 46 хувьтай байгаа ажээ. Татварын албаны холбогдох хүмүүсийн өгсөн мэдээллээр бол эдийн засгийн хямрал үүнд нөлөөлснөөс гадна татварын байцаагч нарын тоо цөөн зэрэг нь үүнд нөлөөлж байна гэлээ. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын ордоос Эрдэнэт хот хүртэл тавигдах төмөр замын асуудлаар Аспайр майнинг компани болон Northern Railways компаны төлөөллүүд хүрэлцэн ирж мэдээлэл өглөө. Аймгийн удирдлагуудын зүгээс цаашид аймагтай ойр дотно, холбоотой ажиллаж нэгдсэн ойлголттйо байх нь чухал гэдгийг санууллаа. 2016 онд төмөр замын ажил эхэлж 2018 оноос ашиглаж эхлэхээр төлөвлөж буй тус төмөр зам нь жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай ажээ. Цаашид уг төмөр замыг ОХУ-ын Тувагийн Кизыл хоттой холбох замаар ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замын томоохон сүлжээ бий болгох боломжтой гэж үзэж буйгаа компаны төлөөлөл дурдаж байлаа. Төмөр замын нийт өртөг 1.2 тэрбум ам доллор болох ажээ.