Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

1 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ЦӨМ ХӨТӨЛБӨР – ШИНЭ МЕНЕЖМЕНТИЙН ХЭРЭГЖҮҮЛЭЛТИЙН ЯВЦААС

2015-11-10

  Дархан-Уул аймгийн анхны дунд сургууль нь 1936 онд Сэлэнгэ аймгийн Дархан сумын нутаг Хүйтний гол хэмээх газар “ЗУНЫ СУРГУУЛЬ” нэртэйгээр нээгдэж, гурван гэрт 2 багш, 28 сурагчидтай хичээллэж байжээ.1940-өөд онд мөн энэ газраа эрэгтэй эмэгтэй дотуур байр болон сургуулийн модон байшинтай болсон байна.1950-аад онд Одоогийн Хараагийн Дарь-Эх хийдийн Гэцогдаржаалин хийд байрлаж байгаа дөрвөн тасалгаа бүхий шар дүнзэн байшинд гурван ээлжээр хичээллэж байв.1960-аад онд хуучин холбооны хажууд 3 давхар тоосгон цагаан байранд байсан юм. Одоогийн сургуулийн барилга нь 1977 онд ашиглалтанд орж үйл ажиллагаа нь өргөжсөн байдаг. 2015-2016 оны хичээлийн жилд 54 багш, 23 ажилчин, 34 бүлэгтэй, 925 сурагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. 1дүгээр сургуулиас Гавъяат эдийн засагч Ч.Дэмбэрэл, Кикбоксын дэлхийн аварга Амарбаясгалан, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар,  Хөдөө аж ахуйн доктор Ш.Баранчулуун, Шинжлэх ухааны доктор С.Батаа, ОХУ-ын гавъяат хууль Ч.Баатар, Биологийн ухааны доктор профессор А.Гүрбадам, Монгол улсын гавъяат багш Д.Амгалан, Г.Батчулуун нар, Математикийн Шинжлэх ухааны доктор Д.Цэдэнбаяр, Математикийн шинжлэх ухааны доктор Ц.Идэр, Б.Даваацэрэн зэрэг олон алдартнууд төрөн гарсан байдаг.
 
 
Дархан-Уул аймгийн Дархан сумын 1дүгээр сургуулийн захирал Д.Амгалан
 
 
      Боловсролын чанарын шинэчилэл, сургалтын цөм хөтөлбөр хэрэгжиж байгаатай холбоотойгоор 2015-2016 оны хичээлийн жилд “Хүүхэд нэг бүрийг шинжлэх ухааны суурь мэдлэг чадвар эзэмших, бие даан суралцах, арга барилтай, эерэг зөв төлөвшилтэй, хөгжсөн иргэн болгох” зорилгыг тавин Өөртөө байгаа бүхнээ бусдад харамгүй зориулъя уриатайгаар багш бүр хүүхэд нэг бүрийн ахиц амжилт, оролцоонд тулгуурлаж сурлагын чанарыг дээшлүүлэхэд  голчилон анхаарч сургуулийн зорилго зорилтдоо уялдуулан ажиллаж байна. Тухайлбал Зөв төлөвшил-Таны ирээдүй, Цөм хөтөлбөр-Сайн хичээл, Цөм хөтөлбөр-Авьяас, Цөм хөтөлбөр-Ном, Эрүүл биед-Саруул ухаан гэсэн хүүхэд хөгжлийн дөрвөн хөтөлбөр хэргэжүүлж байна. Эдгээр хөтөлбөрүүдийн хүрээнд эцэг эх олон нийтэд чиглэгдсэн хүүхдийн төлөвшил, хоцролт, таслалт, ахиц амжилт гэх зэрэг мэдээлэлийг өдөр тутам эцэг эхчүүдэд хүргэдэг "SMART message", судлагдахуун бүрийн багцын цагийг хуваарьт оруулан багш бүр ээлжит хичээл бүрийг 40-80 минутаар зааж сайн хичээлийн сантай болгох зорилго тавин "Цөм хөтөлбөр - Сайн хичээл" зэрэг онцлох ажлуудыг хэрэгжүүлж байна. 
 
Эцэг эх олон нийтэд чиглэгдсэн хүүхдийн төлөвшил, хоцролт, таслалт, ахиц амжилт гэх зэрэг мэдээлэлийг өдөр тутам эцэг эхчүүдэд хүргэдэг "SMART message" ажил явагддаг
 
 
    Үлээвэр хөгжим, морин хуурын дугуйлан, цахилгаан хөгжмийн хамтлаг, наамлан урлал, загвар зохион бүтээх дугуйлан, цаасан, шүрэн урлалийн дугуйлан,  дүрслэх урлагийн дугуйлан болон сагсан бөмбөг, гар бөмбөг, бадминтон, хөл бөмбөг, хүндийн өргөлт, үндэсний бөх, жудо, чөлөөт бөх зэрэг спортын секцэд нийт 150 гаруй сурагч хамрагдсанаар аймаг улсын төдийгүй олон улсын чанартай тэмцээнд жил дарааллан эхний байруудыг эзэлдэг бөгөөд 2015 оны хэмжээнд улсад алт 8, мөнгө 15, хүрэл 21, аймагт алт 18, мөнгө 25, хүрэл 35 зэрэг медалиудыг хүртжээ.
 
 


































Дархан сумын 1дүгээр сургуулийн спортын манлай сурагчдын зургаас ...
 
 
 Жудогийн төрөлд
  • 11а ангийн сурагч н.Умбанням Хүүхдийн Их Наадмаас хүрэл, УАШТ-ээс алт медаль
  • 11а ангийн сурагч н.Ёлко УАШТ-ээс мөнгө медаль
  • 11ангийн сурагч н.Дарханбаяр УАШТ-ээс мөнгө медаль

Бадминтоны төрөлд

  • 12в ангийн сурагч Г.Мөнхгэрэл УАШТ-ээс хүрэл медаль

Сагсан бөмбөг  төрөлд

  • 12а ангийн сурагч н.Энх-Од, н.Цогбадрах нар УАШТ-ээс хүрэл медаль

Дугуйн төрөлд

  •  н.Эрдэнэбат  УАШТ, Хүүхдийн спортын V их наадмаас шигшээ багаараа алтан медаль

Хүндийн өргөлтийн төрөлд

  • 12а ангийн сурагч н.Даваахүү УАШТ-ээс алтан медаль
  • 12в ангийн сурагч н.Нэргүйбаатар УАШТ-ээс хүрэл медаль
 
     Бага боловсролын хүрээнд сургалтын цөм хөтөлбөр хэрэгжсэнтэй холбогдуулан хүүхэд нэг бүрийн сурлагын ахиц амжилт, эцэг эх олон нийтийн оролцоо дээшилж, хүүхдийн төлөвшил сурах арга барил, аливааг танин мэдэх хандлагыг өөрчлөх олон ажил явагдаж байна.Үүнээс жил бүр Дархан хоттойгоо танилцах, өртөөчилсөн танин мэдэхүйн аялал, олон нийтийн телевизтэй хамтарсан сургууль сурталчилах хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх АХА, Зочны ярилцлага, Хөгжилтэй бухиа, Урлагийн тоглолт гэсэн дөрвөн төрлөөр телевизийн нэвтрүүлэг хийгддэг. Энэ хичээлийн жилээс эхлэн бага боловсролын сургалтанд Жайка ОУБ-ын мэргэжилтэн Комура Аяакатай 2 жилийн хугацаанд бага боловсролын чанарыг сайжруулахаар төлөвлөн хамтран ажиллаж байгаа бөгөөд бага ангийн Заах Аргын Нэгдлийн хамт олон цөм хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар дунд ангийн багш нартаа дөрвөн судлагдахуунаар хийж гүйцэтгэсэн ажил, туршлагаа сурталчилан таниулдаг байна.
 
    2015 онд эхлэн тус сургуулийг төгссөн нийт төгсөгчдийн хандиваар математик, физикийн кабинет, төсөл хөтөлбөрөөр Гамшигаас Урьдчилан Сэргийлэх сургалтын кабинет, эрүүл мэнд чийрэгжүүлэлтийн кабинет болон сургуулийн багш нарын өөрсдийн санаачлагаар Монгол хэл, Уран зохиолын кабинет, Номын сан зэргийг тохижуулсан байна. Үүнээс гадна 2014-2015 оны хичээлийн жилээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар найман ширхэг цахим ухаалаг самбарыг ЗАН  бүрт, шинээр байгуулагдсан кабинетуудад хуваариласан. Тус самбар нь долоон төрлийн жижиг хэсгүүдээс бүрддэг ба тухайн багш сурагчийн дэвтэр, ном зэрэг дээр үзгээрээ заахад самбарт шууд гардгаараа онцлогтой. Мөн компьютерийн дэлгэц болгон ашиглах боломжтой. Өөр дээрээ гартай, өсгөгчтэй. Энэ нь багшийн ажлыг хөнгөвчлөсөн төдийгүй сурагчдад хичээлийг хурдан хугацаанд сонирхолтой байдлаар мэдлэг, мэдээлэлийг эзэмших бололцоогоор хангаж байна. Мөн 39,000,000 төгрөгийн өртөгтэйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сурагчдын автобустай болсноор гэр хорооллын алслагдсан сурагчдыг хүндрэлгүй, аюулгүй нөхцөлд тээвэрлэх, сурагчдын хичээл сургалттай холбоотой хичээлээс гадуурх ажил, ангийн ажлын хүрээнд хэрэгжиж байгаа танин мэдэхүйн аялал зэрэг сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг болсон. Үүнээс гадна замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмтэй холбогдуулан сургуулийн захиргаа, АУБ, эцэг эхчүүд мөрдөн ажиллах гэрээг 6-аас 10 насны 1-ээс 5дугаар ангийн бүх сурагчдын эцэг эхтэй байгуулан ажиллаж байна.
 
 
Б.Баярсайхан багштай Дүрслэх урлагийн дугуйланд 20 сурагч хичээллэдэг
 
 
   














































Н.Баттулга багштай Морин хуурын дугуйлангийн сурагчид

 
 
Ц.Нансалмаа багштай Үлээвэр хөгжмийн дугуйлан, Найрал дууны дугуйланд нийт  80 сурагч хичээллэдэг байна

 


















































Дизайн технологийн багш Х.Долгорсүрэн Н.Нарантуяа нар нь загвар зохион бүтээх "CRYSTAL" клуб болон цаасан, шүрэн урлалын дугуйланг хичээллүүлж байна 


 

















































Дархан сумын 1 дүгээр сургуулийн Цахилгаан хөгжмийн хамтлаг 


 




















































Он оны төгсөгчдийн намтар болон гавьяа шагналын музей


 


























Төгсөгчдийн зургийн цомог


 


























Багш нарын өөрсдийн санаачлагаар Монгол хэл, Уран зохиолын кабинет, Номын сан зэргийг тохижуулсан байна 


Сургуулийг төгссөн нийт төгсөгчдийн хандиваар математик, физикийн кабинетыг тохижуулав

 

Төсөл хөтөлбөрөөр Гамшигаас Урьдчилан Сэргийлэх сургалтын кабинет, эрүүл мэндийн чийрэгжүүлэлтийн кабинетуудыг бий болгосон байна


 

Цахим ухаалаг самбар нь 7 төрлийн жижиг хэсгүүдээс бүрддэг ба тухайн багш сурагчийн дэвтэр, ном зэрэг дээр үзгээрээ заахад самбарт шууд гардгаараа онцлог. Мөн компьютерийн дэлгэц болгон ашиглах боломжтой. Өөр дээрээ гар, өсгөгчтэй


 























Сурагчдын бүтээлийн самбар 


 

Сургуулийн өмнөх боловсолын бэлтгэл бүлэгтэй Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хамтын ажиллагааг бэхжүүлэн хамтран ажиллаж байна


 

4-өөс 5-р ангийн сурагчид DBS телевизийн "Жиргэдэг өндөг" нэвтрүүлэгт хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх АХА тэмцээн /5 дугаар ангийн 40 сурагч/, Зочны ярилцлага /4 сурагч/, Хөгжилтэй бухиа /4 дүгээр ангийн сурагчид/, Урлагийн тоглолт гэсэн 4 төрлөөр амжилттай оролцож сургуулиа сурталчлав.


 

"ӨСВӨРИЙН ЦАГДАА" хүүхдийн оролцооны байгууллагын сурагчид

 



























7 хоногийн 3 өдөр сургуулийн нийт багш нар Сайн хичээлийн хэлэлцүүлэг хийж, Сайн хичээлийн сан бүрдүүлэн ажиллаж байна


 






























Хичээлээс гадуурх сургалтын цагийг танхимын бус хэлбэрээр зохион байгуулдаг. Тухайлбал 2015 оны 10 дугаар сарын 9-ны өдөр Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд аялан “Дархан хотын 8 бахархал”-ын мэдээлэл өгсөн. Мөн эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулж нийт 15 бүлгийн 425 сурагч 15 багш хамрагдсан байна. 


39,000,000 төгрөгийн өртөгтэйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сурагчдын автобустай болов 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%