Аливаа гэмт хэрэг зөрчлийн дийлэнх нь архидан согтуурснаас үүдэлтэй байдаг. Монгол улсын архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.3-р хэсэгт:
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн саналыг авсны үндсэн дээр батална. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно. гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор Хөвсгөл аймгийн ИТХ-аас архидан согтуурах явдалтай тэмцэх зорилгоор "Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам" боловсруулан мөрдүүлэхээр ажиллаж байна. Уг журмыг батлахын өмнө иргэд олон нийтээс саналыг авч нэгтгэн уг журамд тусгах нь үр дүнтэй гэж үзэн иргэд, олон нийт та бүхнээс саналыг авч байна. Та бүхэн эрүүл аюулгүй орчинд амьдрахын үндэс болсон архидан согтуурах явдалтай тэмцэхэд иргэн таны оролцоо, санал чухал гэдгийг санаж саналаа өгөхийг хүсч байна. Та өөрийн саналыг Comment буюу Сэтгэгдэл хэсэгт сайтын дээр байрлах бүртгүүлэх гэсэн хэсгээр дамжин бүртгүүлж саналаа өгөх боломжтой. Эсвэл Хөвсгөл аймгийн Иргэдэийн төлөөлөгчдийн хурал гэсэн Facebook хаягаар орж саналаа өгөөрэй. Аймгийн ИТХ-ын ажлын алба.
Та бүхэн доор байгаа Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх
зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй
болгох журам гэсэн холбоос дээр даран уг журмын дэлгэрэнгүйг харна уу.