Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдаан 11-р сарын 25 хуралдахаар товлогдов.

2015-11-06

Өнөөдөр аймгийн ИТХ-ынТэргүүлэгчдийн ээлжит 14 дэх удаагийн хуралдаан хуралдаж дараах 8 асуудлыг авч хэлэлцлээ.

Үүнд:

1.     ЧандманьУвс ХХК-ны зээлийн нөхцөл өөрчлүүлэх хүсэлтийг хэлэлцэв.

Аймгийн ИТХ-ын шийдвэрээр батлагдсан концессын жагсаалтанд шинэ дулааны станцаас ахуйн болон хэрэглээний халуун ус, цэвэр ус авах хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх зорилго бүхий 1,5 тэм бум төгрөгийн өртөг бүхий дулаан, цэвэр усны 5 хос шугам, Дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажлыг  2014 онд компани өөрийн хөрөнгөөр мөн арилжааны банкнаас 500,0 сая төгрөгийн зээл авч гүйцэтгэсэн ба зээлийн хугацаа 2015 оны 10 сард дуусаж байгаа юм байна. Энэ ажлын санхүүжилт 2015 онын төсөвт бүрэн тусгагдаагүй байсан тул банкны зээлийн үлдсэн төлбөрийг 2016 онд төлөхөөр  Орон нутгийн төсвөөс ирэх онд 800,0 сая төгрөгийг тусгахаар төлөвлөж байгаа тухай арилжааны банканд тэмдэглэлээр мэдээлэл хүргүүлэхээр болов.

2.     Орон нутгийн өмчийг актлах, балансаас балансад шилжүүлэх асуудал

Орон нутгийн өмчийн асуудлыг авч хэлэлцэн Аймгийн ИТХ-ын ажлын албанд бүртгэлтэй, ашиглалтгүй байгаа нэг ширхэг ширээг Увс аймгийн Тэс сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан хэрэгцээнд, ЧандманьУвс ХХК-ны дансанд бүртгэлтэй байсан дулааны шугам ЦТП-г дулааны 2-р станцад балансаас балансад, ХХЦГ-ын дансанд бүртгэлтэй жижиг трактор, сомсамал хоёрыг Улаангом сумын өмч хамгаалах зөвлөл үнэлгээ тогтоон худалдахаар тус тус шийдвэрлэв

3.     Есүсийн баптист сүмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл сунгах хүсэлтийг хэлэлцэх

Есүсийн баптист сүмийн үйл ажиллагааг сүмийн тэргүүн Ж.Эрдэнэ-Очирын мэдээллийг сонсоод сүмийн үйл ажиллагааг нэг жилийн хугацаатайгаар сунгах зөвшөөрлийг олголоо

4.     Аймгийн ИТХ-ын нэгдсэн хуралдааны тов зарлах тухай

Аймгийн ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэний мэдээллийг сонсоод аймгийн ИТХ-ын 6 дахь удаагийн 10-р хуралдааныг 11 сарын 25-ны өдөр хуралдуулж 6 асуудал хэлэлцэхээр товлов

5.     Тэс сумын нэгдсэн халаалт, цэвэр бохир усны системийн үйл ажиллагааг хариуцах ОНӨААТҮГазар байгуулах тухай

МУ-ын засгийн газраас хэрэгжүүлж буй шинэ сум төслийн хүрээнд бүтээн байгуулсан Нэгдсэн халаалт цэвэр бохир усны  системийн үйл ажиллагааг аж ахуйн тооцоонд тулгуурлан менежментийг хэрэгжүүлэхдээ Орон нутгийн өмчит Аж ахуйн тооцоот Үйлдвэрийн газар байгуулахаар дүрмын төсөл, Төлөөлөн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Төлөөлөн Удирдах Зөвлөлийг Аймгийн ИТХ-ын мэргэжилтэн Б.Баяртсайхан, Аймгийн ЗДТГ, ХБХэлтэсийн мэргэжилтэн Б.Болор, Тэс сумын Засаг даргын орлогч Ц.Балдорж, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Х.Бямбажав, Сумын газрын даамал Д.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй байгууллаа.

6.     Хүнсний худалдааны МИНИ ЗАХ-ын үйл ажиллагаанд үнэлгээ хийсэн ажлын хэсгийн санал дүгнэлт хэлэлцэх

Хүнсний худалдааны “Мини Зах”-ын үйл ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн дүгнэлт, саналыг хэлэлцээд “Мини зах”-ын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, ашигт ажиллагааг дээшлүүлэхийн тулд хүнсний худалдааны стандарт шаардлагад харшлахгүйгээр бусад төрийн бараа бэлэн бүтээгдэхүүн худалдаалах, ахуйн үйлчилгээний зориулалтаар түрээслүүлэхээр үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэхээр гэрээнд өөрчлөлт оруулах мөн 2,4 сая төгрөгийн төсөвт өртөгтэй цахилгааны нэмэлт ажлын зардлыг гүйцэтгэгч “Бумномин” ХХК-ны хөрөнгөөр хийлгэхээр шийдвэрлэв

7. Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр батлах тухай хэлэлцээд хөтөлбөрийн боловсруулалт хангалтгүй, оролцогч байгууллагуудын санал авч хэлэлцүүлэг зохион байгуулаагүй гэж дүгнээд дахин боловсруулахаар буцаав

8. Шагналд тодорхойлох тухай.

Аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн саналыг хэлэлцээд 6 хүнийг “Алтан гадас” одон, 28 хүнийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт уламжлахаар тогтов.

 

Аймгийн ИТХ-ын ажлын алба

Утас: 7045-2715, 7045-2214

Мэйл: info@khural.uvs.gov.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%