Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал боллоо.

2015-11-06

Өчигдөр буюу 2015.11.05 ны өдрийн 14:00 цагт аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурал болж хуралд ИТХ-н дарга Т.Болдбаатар, тэргүүлэгч МАН-ын бүлгийн ахлагч М.Очирхуяг, тэргүүлэгч, ардчилсан намын бүлгийн ахлагч М.Ганболд, тэргүүлэгч П.Очирхуяг, Л.Цэрэнжав, Цэцэгээ нар оролцлоо. Хурлаар 8 асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.

1.    Ээлжит бус хуралдаан товлон зарлах тухай

2. Залуучуудын хөгжлийг дэмжих аймгийн хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн тухай

3. Төрийн үйлчилгээ Иргэнд аймгийн хөтөлбөрийн биелэлт, үр дүнгийн тухай

4. Уламжлалын тусламж үйлчилгээг сайжруулах аймгийн хөтөлбөр батлах тухай 

5. Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн баталгааг хангах аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай

6. “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилт, нийцлийн аудитын дүн

           

7. “Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн гүйцтэгэлийн аудитын дүн

8. “Хил орчмын байгаль орчныг хамгаалах талаарх төрийн зохицуулалтын үр нөлөөт байдал, гүйцэтгэлийн аудитын дүн

     Эдгээр асуудлаас аймгийн аудитын газраас хил орчмын байгаль орчныг хамгаалах чиглэлээр хийсэн аудитын дүнг хэлэлцүүллээ. Сүүлийн жилүүдэд хил орчмын бүс нутгуудаар зөвшөөрөлгүй загас барих, шаардлага тавихад үл ойшоох, сүрдүүлэх зэрэг асуудлууд удаа дараа гарч байгаа, энэ талаар арга хэмжээ авахаар ажиллаж байгаа боловч хүч хүрэхгүй байгаа талаар аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд хэлж байлаа. Уг хуралд хүрэлцэн ирэх ёстой байсан мэргэжлийн хяналтын газрын холбогдох мэргэжилтнүүд ирээгүй бөгөөд энэ явдал удаа дараа давтагдаж тодорхой шалтгаангүйгээр хуралд оролцоогүй мэргэжилтнүүдэд хариуцлага тооцож ажиллахыг аймгийн ИТХ-ын дарга санууллаа. Энэхүү хурлаар аймагт хэрэгжсэн хөтөлбөрүүдийн тайланг хэлэлцүүлсэнээс гадна ИТХ-ын ээлжит бус хуралдааны товыг баталсан юм. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6175
4659 / 75%
944 / 15%
280 / 5%
292 / 5%