Монгол Улсын Их Хурлын гишүүн
Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ 2015.11.01-ний өдөр Цогтцэций суманд хүрэлцэн ирж,
төсөвт байгууллагын удирдлагууд, ахмадууд, иргэд хөдөлмөрчидтэй уулзан, цаг
үеийн тулгамдсан асуудлын талаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
Сумын
шинэ бүтээн байгуулалт болох 50 ортой сум дундын эмнэлэг, 200 хүүхдийн
цэцэрлэг, засмал зам, ус хангамж, ариутгах татуургын шугам, “Батхүлэг” авто
засварын газар, “Арт дизайн” ХХК, “Шим” хүнсний бөөний төв зэрэг газруудтай
танилцлаа. Тэрээр “Батхүлэг” авто засварын газар, иргэдийн чөлөөт цагаа
өнгөрүүлэх талбай, “Говь Шанх” талбайн тохижилт, Цогтцэций Залуучуудын
нэгдэл, Өмнөговь бүтээн байгуулалтын корпораци, бизнес эрхлэгчдийн үйл
ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Түүнчлэн
60-аас дээш насны 176 ахмадуудад нүүрс олгож, гарын бэлэг гардууллаа. Мөн “Говь
Шанх” уртын дууны тэмцээнийг ивээн тэтгэн, шилдэг оролцогчдод шагнал
гардууллаа.
Мөн
энэ үеэр Ардын жүжигчин, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, МУГЖ С.Вандан, МУГЖ
Д.Дуламсүрэн, МУСТА Д.Бурмаа, МУСТА Э.Төрмандах, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг
нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөлөө.