Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“НЭГ ХОРОО -НЭГ САР” АЯН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 3 ДУГААР ХОРООН ДЭЭР ҮРГЭЛЖИЛНЭ.

2015-11-02

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачилсан “Нэг хороо-Нэг сарын аян”-ыг  2015 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлүүлэн  5,7,8,9,6 дугаар хороодод амжилттай зохион байгуулсан юм.
Хуваарийн дагуу энэ удаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороон дээр 2015 оны арваннэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн сарын хугацаанд үргэлжлэх аяны нээлтийн арга хэмжээ  өнөөдөр боллоо.

Нээлтэнд ГХУСАЗС зөвлөлийн гишүүн, ДИТХ-ын Тэргүүлэгч, 3 дугаар хорооны Засаг дарга Ж.Чимэдцогзол, ГХУСАЗС зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, 3 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Буянхишиг, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга П.Батбаатар, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журмын тасгийн дарга Р.Төмөрбаатар, цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бие бүрэлдэхүүн, оршин суугч иргэдийн төлөөлөл оролцлоо.
Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа П.Батбаатар 5,7,8,9,6 дугаар хороодод зохион байгуулсан аяны үр дүнг  танилцууллаа.

Аяны хүрээнд тус Цагдаагийн хэлтсийн 176 албан хаагч гуравдугаар хороон дээр ажиллаж  бүх айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагаар орж цагдаагийн байгууллага, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч, сурталчилгаа, санал, хүсэлт авах тул иргэд та бүхэн идэвхтэй хамтран ажиллахыг Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа П.Батбаатар уриаллаа.













ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%