Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 140 дүгээр тогтоолоор орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн ТУЗ-д чиглэл өгсөний дагуу мөн аймгийн Засаг даргын хүсэлтийг үндэслэн Таван Толгой ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор нүүрсний үнийг 50 хувь хямдруулж уурхайн амнаа 1 тонн нүүрсийг 8800 төгрөгөөр, Даланзадгад хотын нүүрс борлуулах цэгт 1 тонн нүүрс 16500 төгрөгөөр хэрэглэгчдэд 2015.10.30-2015.12.15-ны хоорондхүрэхээр боллоо.