Аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний танхим, Хүүхэд,
Гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран “Гэр
бүлийн боловсролыг дээшлүүлж, хүүхдийн хүмүүжил төлөвшилд анхааръя” сэдэвт
хэлэлцүүлгийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү
хэлэлцүүлэгт багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, орон нутгийн иргэдийн төлөөллөөс
бүрдсэн 110 гаруй хүн оролцлоо.
Тус
хэлэлцүүлэг нь эцэг эхчүүдийг гэр бүл, үр хүүхэддээ гаргах цаг заваа нэмэгдүүлж, эцэг эхчүүд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг
өдөр бүр бүрдүүлж байх хэрэгтэй талаар болон ирээдүй хойч үеэ боловсролтой хүмүүжилтэй хүмүүн болгож өсгөхөд эцэг эхийн харилцаанаас шалтгаалах юм гэдгийг ойлгуулах зорилготой хэлэлцүүлэг боллоо.
Мөн
хэлэлцүүлгээр гэр бүлийн уур амьсгалд нөлөөлдөг сөрөг хүчин зүйл, гэр бүл
салалтын шалтгаан нөхцөл, хүүхдүүдэд эцэг эхээс гадна тэдний
ажиллаж буй байгууллага түүнчлэн удирдлагууд нь анхаарлаа хандуулах
шаардлагатай байгаа тухай, байгууллага бүрт гэр бүлийн талаар мэдээлэл хүргэдэг
мэргэжилтэн байх, хөршийн холбоог сайжруулах шаардлагатай зэрэг асуудлуудыг хэлэлцэж, оролцогчид сэдэвтэй холбоотой нилээд олон санал санаачлагуудыг гаргасан
бөгөөд эдгээр саналуудыг зохион байгуулагчид нэгтгэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулан холбогдох
шийдвэр гарах юм байна.
Аймгийн Хүүхэд,
Гэр бүл хөгжлийн хэлтэс нь хүүхэд,
гэр бүлтэй холбоотой санал гомдлыг 7053108 гэсэн утсанд
хүлээн авч аймгийн Засаг дарга, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол,
Соёлын газар хүүхдийн байгууллагатай
хамтран шийдвэрлэхээс гадна орон нутгийн телевизүүдээр зорилтот нэвтрүүлгүүдийг
хүргэдэг байна.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын
Тэргүүлэгчдийн ажлын алба