Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2015-10-28

          Өнөөдөр /2015.10.28/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, нийт 12 асуудлыг хэлэлцэв

МОНГОЛ УЛСЫН ЦОЛ, ОДОН МЕДАЛЬД 25 ХҮНИЙГ УЛАМЖИЛАВ

   Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хурлаар нийт 25 хүнийг Монгол улсын цол, одон медальд уламжилсан тогтоолын төслийг батлав. Тухайлбал: “Гавъяат дасгалжуулагч” цолоор шагнуулахаар аймгийн БТСГазарт 25 жил тасралтгүй ажиллаж буй сагсан бөмбөгийн дасгалжуулагч Д.Гүржавын нэрийг уламжилж байгаа бол “Гавъяат тамирчин” цолоор шагнуулахаар өөрийн орны болон гадаадын өндөр уулуудад олонтаа авирч, Эверистийн /8848м/ ноён оргилд 2 удаа гарч уулын спортын түүхэнд гарамгай гавъяа байгуулсан Б.Цэвээндашын нэрийг уламжилсан байна. 

   Мөн Цэргийн гавъяаны улаан тугийн одонд 2 хүний нэрийг, Алтан гадас одонд 8 хүний нэрийг, Цэргийн гавъяаны одонд 1, Хөдөлмөрийн хүндэт медальд 12 хүний нэрийг тус тус уламжилсан байна.

   Шагналд уламжлагдаж байгаа хүмүүсийн материалыг зохих журмын дагуу бүрдүүлж, Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг аймгийн ИТХ-ын даргад даалгасан байна. 

НӨХӨН СОНГУУЛИЙН ТОВЫГ ТОГТООВ


 Өнөөдөр /2015.10.28/ хуралдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Нөхөн сонгуулийн тов зарлах тухай асуудлыг хэлэлцлээ. 

 Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолын дагуу дээрхи асуудлыг хэлэлцсэн юм. 

     Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийг сонгох Дархан сумын 7 дугаар баг, 13 дугаар баг Өргөө багуудын нөхөн сонгуулийг 2015 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн  “Ням” гарагт явуулахаар тогтлоо. 

   Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох Дархан сумын 7 дугаар баг, 13 дугаар баг, Өргөө багуудын  нөхөн сонгууль явуулах зардлыг гаргахыг аймгийн Засаг даргад даалгасан юм.

    Мөн нөхөн сонгууль явуулах аймгийн сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг батлав.  Нөхөн сонгуулийн хорооны даргаар аймгийн НХҮХ-ийн дарга Ж.Ганболд ажиллах бол нарийн бичгийн даргаар ОНӨА-ны дарга Д.Батсүх ажиллана. 

   Гишүүдээр аймгийн НДХ-ийн дарга Л.Эрдэнэбилэг, ҮХААГ-ын дарга Ц.Энхжаргал, аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Жаргалсайхан, Дархан сумын 10 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Сувданчимэг, аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга Д.Баасанжав нар ажиллах юм байна.

    Аймаг, сумын, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, заавар журам, ёсзүйн дүрмийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг нөхөн сонгуулийг зохион байгуулах Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд үүрэг болголоо.  

“ХҮНДЭТ ИРГЭН” ЦОЛ ОЛГОХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ДЭМЖИВ


1965 оны 10 дугаар 17-ны өдөр Дархан хотын Хүндэт иргэн цол хүндэтгэлийн тэмдэг олгож байх шийдвэрийг гаргасан байна. 2014 оны байдлаар нийт 19 хүнийг Дархан хотын хүндэт иргэнээр өргөмжилөөд байсан. 
Хамгийн сүүлд буюу 2014 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын депутатаар 2 удаа, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 5 удаа сонгогдож, ИТХ-ын даргаар тасралтгүй 12 жил ажиллан Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэх, аймаг орон нутгаа хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулан, төр захиргааны байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан гавъяа зүтгэлийг нь үнэлж, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын даргаар ажиллаж байсан Лувсандоржийн Гүнчинг аймгийн “Хүндэт иргэн” цол тэмдгээр шагнасан юм.


Тэгвэл өнөөдөр /2015.10.28/ хуралдсан Тэргүүлэгчдийн хурлаар Дархан хотыг бүтээн байгуулах, хөгжүүлэх үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан гавъяа зүтгэлийг нь үнэлж Дархан сумын 11 дүгээр багийн иргэн, ахмад настан Т.Базарсүрэнг аймгийн Хүндэт иргэн”-ээр өргөмжлөх асуудлыг хэлэлцэн батлав. 

Ингэснээр тун удахгүй Дархан хотын 20 дахь “Хүндэт иргэн” цол тэмдэгээ хүлээн авахаар боллоо. 


"ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ” ТУРШЛАГЫГ ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ТУРШИНА


  Сургуулийн өмнөх боловсролын сургалтын бодлогын хүрээнд тус аймгийн Дархан сумын 18 дугаар цэцэрлэгээс санаачлан боловсруулсан “Цагийн менежмент” сайн туршлагыг 2015-2016 оны хичээлийн жилд туршилтын журмаар Дархан-Уул аймгийн төрийн өмчийн цэцэрлэгүүдэд турших тогтоолын төслийг өнөөдөр /2015.10.28/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн батлав.
  Дархан-Уул аймгийн” Түшиц”- 18 дугаар цэцэрлэг нь “Цагийн менежмент”-ийг хүүхэд хүлээж авах цагийн хуваарьт  өөрчлөлт оруулж шинэ арга зүйг нэвтрүүлж ажилласнаар эцэг эх, багш хүүхдийн талархал хүлээсэн байна. Тодруулбал: Цэцэрлэгийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж хүүхэд хүлээн авалтыг өглөө 7.30- 10.00 болгожээ.
   Өмнө нь өглөө бүр 8.30-40-д хаалга барьснаас эцэг эх, хүүхдүүд уур бухимдал ихтэй, яарч сандарсан байдалтай цэцэрлэгт ирдэг байсан бол одоо хүүхэд,  эцэг эх, яарч бухимдалгүй, чөлөөтэй, тайван, баяр баясгалантай ирэх болсон байна. 
   Өглөөд хүүхэд нэг бүрийн эрүүл мэндийг үзлэг хийж авах боломж  муутай байсан бол Өглөө хүүхэд нэг бүрийн эрүүл мэндийг үзэж шалгаж авах цаг гарсан зэрэг олон давуу талууд бий болсон тухай 18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ж.Дэжидмаа тайлбарлаж байсан юм. 
   Дээрхи тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, явцыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд мэдээлж ажиллахыг аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн Боловсрол соёлын газрын дарга  Б.Ганчулуунд тус тус даалгасан юм. 

“СОЁЛ УРЛАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨНГӨЛӨЛТ,

 ЧӨЛӨӨЛӨЛТИЙН ЖУРАМ”-ТАЙ БОЛОВ


   Дархан-Уул аймгийн хэмжээнд мөрдөж ажиллах “Соёл урлагийн үйл ажиллагааны үзвэр, үйлчилгээний хөнгөлөлт, чөлөөлөлтийн журам”-ыг  Залуучууд театрын дарга А.Болорсүх танилцууллаа.
   Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дээрх журмын төслийг хэлэлцэн баталж, уг журам”-ыг мөрдөж ажиллахыг Залуучууд театрын дарга А.Болорсүхэд үүрэг болголоо.
   Уг журам нь байгууллагын хөдөлмөрийн сахилга батыг бэхжүүлэх, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, тэдгээрт хяналт тавих, үндсэн үйл ажиллагааны орлогыг төвлөрүүлэх талаархи харилцааг зохицуулахад чиглэгдэж байгаа аж. 
Үнэ төлбөргүй хийгдэх арга хэмээнүүд
1. Монгол улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХурлын дарга болон УИХ гишүүдийн  бүрэн эрхийн хүрээнд хийгдэж буй хууль болон мөрийн хөтөлбөрийн дагуу төрөөс  хийгдэж байгаа ажилбаруудад соёл болон хуралын арга хэмжээнүүдийг өөрийн ажлыг хэсгээс ирүүлсэн албан тоотыг дагуу бүрэн чөлөөлнө.
2. Тухайн үеийн Дархан–Уул аймгийн Засаг дарга, сумдын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй арга хэмжээнүүдийг  албан хүсэлтийг үндэслэн бүрэн чөлөөлнө.
3.  Дархан–Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон аймгийн ЗДТГ-ын  албан ажлын хүрээнд хийгдэж буй ажлуудад өөрийн албан хүсэлтийг үндэслэн бүрэн чөлөөлнө.  Хувийн чанартай арга хэмжээнүүд  орохгүй.

Хөнгөлөлттэй хийгдэх ажилбарууд
1. Хандивын тоглолтонд  өргөдлийг үндэслэн хөнгөлөлт үзүүлнэ./20-80%/
2. Ажилчдынхаа уран бүтээлийн тайлан тоглолтонд хөнгөлт үзүүлнэ./20-80% хүртэл/
Тухайн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан өндөр настангуудын уран бүтээлийн тайлан тоглолтонд хөнгөлөлт үзүүлнэ /20-80% хүртэл/

Төлбөрт үйлчилгээ заал талбай нь арга хэмжээний үнэ тарифын тухай

           “Залуучууд театр”-ын заал талбайн төлбөрт үйлчилгээний ажлыг явуулахад гарсан саналыг үндэслэн захиргаатай гэрээ байгуулсан үзвэр, үйлчилгээний ажлыг зохион байгуулалтын өндөр түвшинд график гарган гомдол гаргахгүй арга хэмжээг явуулахад оршино.

ТОВЧ МЭДЭЭ: 


Дархан сумын 11 дүгээр цэцэрлэгийн орон нутгийн өмчийн үүсгэн байгуулагчийн төлөөллөөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Б.Даваасамбуу, 8 дугаар цэцэрлэгийн орон нутгийн өмчийн үүсгэн байгуулагчийн төлөөллөөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбатыг тус тус томилов.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Орон нутгийн өмчийн албанаас хэлэлцүүлсэн Үндсэн хөрөнгө дуудлага худалдаагаар худалдах тухай буюу аймгийн ЗДТГ-ын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй орон сууцны байрыг дуудлага худалдаагаар худалдах асуудлыг хойшлуулав. 

Аймгийн НХҮХ-ийн хуучин конторын барилгыг Насан туршийн боловсролын төвд балансаас балансд шилжүүлэх тогтоолын төслийг хэлэлцэж, дахин судалгааны шатанд буцаав. 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 7 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан “Нууцын ажилтан томилох тухай” 50 дугаар, “Журам батлах тухай” /Төрийн болон байгууллагын нууцыг хадгалж хамгаалах журам/ 51 дүгээр, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан “Журам батлах тухай” /Аймгийн ИТХ-ын Ажлын албаны дотоод журам/ 27 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгов. 

Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 4 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлав. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%