Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл Булган Орхон аймгийг холбосон төмөр зам баригдана.

2015-10-28

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын нүүрсний ордыг Aspire mining компани эзэмшдэг билээ. Тэгвэл уг ордыг төмөр замын сүлжээнд нэгтгэх шийдвэрийг засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн байна. Төмөр замын суурь бүтцийг барих эрхийг Northern Railways консерциумд таван жилийн хугацаатай олгожээ. Энэ нь Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд хүртэл 581 км төмөр зам аж. “Төмөр зам баригдсанаар Орхон, Булган, Хөвсгөл аймаг дахь ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх, хот хоорондын төмөр замын сүлжээг бий болгох ач холбогдолтой. Дээр нь далайн чинад дахь хэрэглэгчид Монголын ашигт малтмалыг хүргэнэ. Төмөр зам барих нийт өртөг 1.3 тэрбум ам.долларын өртөгтэй. Орон нутагт ажлын байр бий болж ачаа тээврийн урсгал нэмэгдэнэ. Нэг үндсэн өртөөтэй, хоногт 16 хос галт тэрэг явна, жилдээ 20 сая тонн ачаа тээвэрлэнэ. Баруун хойд зүгээс ОХУ-тай холбогдох боломжтой гэж судлаачид үзэж байгаа. Концессоор нийт 30 жилийн хугацаанд өртгөө нөхөж Монголын талд шилжүүлнэ гэсэн тооцоог хийгээд байгаа аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%