Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ГХУСАЗЗөвлөлөөс Бүрэнтогтох сумын багуудад ажиллаж байна.

2015-10-26

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Бүрэнтогтох сумын Эрчим багт ажиллаа. Тодруулбал, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн хуралдаанаар "Бүрэнтогтох сумыг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “жишиг сум” болгох тухай" асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Энэ ажлын хүрээнд тус сумын Туяа багийн ИНХуралд аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн гишүүд оролцож, нутгийн иргэдэд холбогдох чиглэлийн мэдээллийг өгч ажиллаа. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар болон аймгийн прокурорын туслах, О.Хадбаатар, цагдаагийнгазрын эрүүгийн ахлах төлөөлөгч цагдаагийн хошууч М.Очирхуяг, аймгийн ИТХ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Ууганбаяр нар оролцож иргэд олон нийтэд мэдээлэл хийлээ. Мөрөн сумтай хил залгаа байрладаг тус байгийн хувьд сүүлийн үед мал хулгайлах гэмт хэрэг гарах нь ихэссэн бөгөөд илрүүлэлт хангалтгүй байгаа бөгөөд үүнд мал бүхий иргэдийн сонор сэрэмж дутсан, малаа алдсан даруйд мэдэгдээгүй, байнгын маллагаа, хариулга байхгүй байгаа зэрэг нь нөлөөлж байна. Цаашид иргэдтэй хамтран ажиллаж өргөдөл гомдлыг нь шийдвэрлэж өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллахаар болсон байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%