Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Монголд ирж буй жуулчдын 20 хувь нь Хөвсгөлийг зорьдог.

2015-10-26

Монгол Улсад ирж буй жуулчдын 20 орчим хувь нь Хөвсгөл аймгийг зорин ирж унаган байгаль, түүх соёл, нүүдэлчин ахуй, морин болон явган, дугуйн аялал, үндэсний баяр наадам, мөсний баяр, цаатан фестиваль, спорт загасчлалын төрлүүдийг сонирхдог гэнэ.

Сүүлийн 5 жилд ирсэн нийт жуулчдын 12,7 хувийг гадаадын жуулчид эзэлж байгаагаас гадна тогтвортой өсөлт харагдахгүй байгаа учраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлвэл гадны жуулчид нэмэгдэх боломжтой аж. Энэ жилийн хувьд дотоодын 39500, гадаадын 7210 жуулчин ирсэн тоон үзүүлэлт гарчээ. Аймгийн хэмжээнд нийтдээ 63 жуулчны бааз, 8 отог, 37 гэр буудал, 15 амралтын газар, 5 зочид буудал, 18 дэн буудал ажиллаж нэг ээлжиндээ 8000 орчим жуулчин хүлээн авах хүчин чадалтай бөгөөд жилдээ 40 мянга гаруй гадаад дотоодын жуулчдад үйлчилгээ үзүүлж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%