Тус сумын иргэд нь сум үүсэн бий болсон үеэсээ улс эх орныхоо бүтээн байгуулалтад идэвхтэй оролцон ирсний дотроос Монгол улсын Хөдөлмөрийн баатар Н.Нямдорж , Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн С.Цэрэндорж, н.Одсүрэн, Самбо бөхийн дэлхийн аварга монгол улсын гавъяат тамирчин М.Пунцаг , Гавъяат багш С.Тогоохүү, Гавъяат барилгачин Д.Санж, Гавъяат тамирчин Г.Өсөхбаяр, Төрийн дархан С.Сугир, Гавъяат эдийн засагч Ч.Дагдан, Гавъяат нэгдэлчин Ц.Мандал, Мал эмнэлгийн ухааны доктор Ө.Эрдэнэбилэг, Физикийн ухааны доктор Х.Дондог, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт С.Хишигцогт Улсын сайн малчин М.Ваанчиг, Улсын аварга малчин Х.Шархүү Б.Нацаг, Ц.Маавар, Л.Намжилдорж, Г.Бүд, Д.Гансүх, Мянгат малчин Х.Түмэнбаяр, Б.Тэрбиш, Х.Дагвасамба, Д.Түмэнцэнгэл, Ш.Амарцэнгэл, Э.Бэхбаяр, Х.Батдэлгэр, А.Атарбаяр, С.Хуягбаатар Сайншанд багийн Ө.Алтанхүү, С.Батцэнгэл, Ш.Батмөнх, Бүйлсэн багийн П.Бөхчулуун, Т.Мягмарбаатар, Д.Рэнцэндорж, Т.Цогтгэрэл, Б.Болдсайхан, Д.Ганболд, нарын хөдөлмөр бүтээл , алдраараа олон улс, улсын хэмжээнд болон орон нутагтаа алдаршсан олон арван сайчуудаараа бахархдаг юм.
2014 эцсээр Тэмээ 4519, Адуу 4114,
Үхэр, 902, Хонь 18387, Ямаа 102464 нийт 130386 толгой мал тоологдсон. Үүнээс
Хээлтэгч 52604 ингэ 1365, Гүү 1180, Үнээ
320, Хонь 7230, Ямаа 42509 байна. Мал сүрэг
сүүлийн 3 жил таван төрөл дээрээ жил
дараалан өсч байна.
Сумын “Асралт хатан ээж” өргөмжлөл, Сумын “Хүндэт
иргэн” тэмдэг батлан “Мянгат малчны
малгай тэмдэг” олгож байна. Сумын бахархалт амьтнаар “ Ирвэс”-ийг
тодруулсан.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 90 дүгээр
тогтоолоор тус сумын ЕБС-ийг 2010 онд 70 жилийн ойг нь тохиолдуулан Самбо
бөхийн дэлхийн аварга, Монгол улсын гавъяат тамирчин тус сумын уугуул
М.Пунцагийн нэрэмжит болгосон.
Тус сум нь БНХАУ-аас
орж ирж байгаа ЦДАШ-аар холбогдож сумын төвийн хэрэглэгчид гэрэл цахилгааны байнгын эх үүсвэрт
холбогдсон. 2013-2015 онуудад улс, аймаг, сумын орон нутгийн төсвийн хөрөнгөөр Соёл, спортын төв
цогцолбор, 100 хүүхдийн цэцэрлэг,
Нутгийн удирдлагын ордон, Халаалтын төв шугмын өргөтгөл, Багийн төвийн контор,
Нүдэн булаг сургалтын төв барьж байгуулах зэрэг ажлуудад
........................... тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн.
Тус сум нь 90 жилийн түүхийг замнахдаа 1942 онд ноос бэлтгэх төлөвлөгөөг 102.7 хувь, мал бэлтгэлийн төлөвлөгөөг 100 хувь биелүүлсэн тул Засгийн газрын сайшаалын үнэмлэхээр, 1943 онд ноос бэлтгэх төлөвлөгөөг 101 хувиар биелүүлж том малаа 117 хувь, үүний дотор хонио 119, ямаагаа 116 хувиар өсөгсөн амжилтыг үнэлж Засгийн газрын жуух бичигээр, 1962 онд эхний хагас жилийн аж ахуй соёлын төлөвлөгөөт зорилтыг хугацаанд биелүүлж 2 дугаар байр эзэлж Аймгийн намын хороо, АДХГ захиргааны баярын бичиг, 1500 төгрөгөөр, 1964 онд Соёлын яам, Гэрээрлийн яам, Эрүүлийг хамгаалах яам, МХЗЭ-ийн төв хорооны диплом, Соёлжилтын аяны ажлыг амжилттай зохион байгуулж 20000 төгрөгний үнэтэй хагас суурин кино аппаратаар, 1967 онд ХАА Яам, УАА Яам НХД зөвлөлийн дипломоор Октябрийн социалист их хувьсгалын ой угтсан социалист уралдаанд амжилт гаргасны учир 20000 төгрөгөөр, 1968 онд их хувьсгалын 50 жилийн ой угтсан ажилд амжилт гаргасан тул Сайд нарын зөвлөл МҮЭ-ийн төв зөвлөлийн дурсгалын туг, 10000 төгрөгөөр, 1968 онд баруун 5 сумын тэргүүний ухуулагчдын бүсийн зөвлөгөөнд амжилттай бэлтгэсэн тул аймгийн намын хорооны баярын бичгээр, 1969 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ойг тохиолдуулан ХААЯам, ХААХТ ажилчдын үйлдвэрчний эвлэлийн төвхорооны диплом, 10000 төгрөгөөр, 1969 онд 1968 онд малаа 5 төрөл дээр нь давуулан өсгөж төлөвлөгөөт зорилтоо 100-124,3 хувиар биелүүлэн нэгдүгээр байр эзэлсэн тул аймгийн АДХГЗахиргаа, үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн диплом 5000 төгрөгөөр, 1969 онд Үнэн сонины газар социализмын зам нэгдэлийг нэгдэлжих хөдөлгөөн ялсны 10 жилийн ойг тохиолдуулан “Мөнгөн буйл” –аар, 1970 онд мал хашаажуулах төлөвлөгөөг хугацаанд нь чанартай биелүүлсэн тул аймгийн АДХГЗахиргааны баярын бичгээр 1971 онд санхүү бүртгэлийн ажлаар улсын тэргүүний нэгдэлийн болзолыг хангасан тул ХААЯам НХД зөвлөлийн диплом, 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ой угтсан соёлжилтийн 2 жилийн аяны ажилд 1 дүгээр байр эзэлсэн тул аймгийн намын хороо, АДХГЗахиргааны диплом мөнгөн шагналаар, 1972 онд соёл урлагын 3 хоногийн ажлыг амжилттай зохион байгуулсан тул аймгийн ХААУ газар, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн баярын бичгээр, 1975 онд хөдөлмөр соёлын өндөр амжилт гаргасан тул АДХГЗахиргаа, ҮЭ-ийн зөвлөлийн диплом, 1976 онд аймгийн хэмжээний социалист уралдаанд 2 дугаар байр эзэлж аймгийн АДХГЗахиргаа, ҮЭ-ийн зөвлөлийн диплом 1200 төгрөгөөр, 1976 онд социализмын зам нэгдэл, 1975 оны ажлаар 3 дугаар байр эзэлж аймгийн нэгдэлийн зөвлөлийн баярын бичиг, 1000 төгрөгөөр, 1976 онд 1976 оны социалист уралдаанд 3 дугаар байр эзэлж аймгийн намын хороо, АДХГЗахиргаа ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хорооны жуух бичгээр,1976 онд сум байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан 1976 онд аймгийн намын хороо АДХГЗахиргааны баярын бичиг 30000 төгрөгөөр шагнаж 2014 он хүртэл ашиглаж байсан захиргааг барьсан. 1976 онд сум байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан үнэн сонины баярын бичиг, 1977 онд социализмын зам нэгдэл 1976 оны ажлаар 2 дугаар байр эзэлж аймгийн нэгдэлийн зөвлөлийн баярын бичиг, 1200 төгрөгөөр, 1979 онд социализмын зам нэгдэлийг нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойг тохиолдуулан үнэн сонины баярын бичиг, 1979 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойг тохиолдуулан аймгийн нэгдэлийн зөвлөл ХААУ газрын баярын бичиг, 1979 онд нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жилийн ойг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэлийн хорооны баярын бичиг, 1981 онд хот, төв суурин газрын тохижилт, ариун цэвэр соёлжилтыг сайжруулахын төлөө өрнүүлсэн социалист уралдааны болзолыг биелүүлж улсад шалгаран сайд нарын зөвлөл, МҮЭ-ийн төв зөвлөлийн диплом 20000 төгрөгөөр, 1982 онд мал сүргийн 99.6 хувиар онд оруулж төл бойжуулах төлөвлөгөөг 116 хувиар биелүүлснийг тэмдэглэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгийн намын хорооны хүндэт жуух бичиг, 1982 онд 1982 оны 3 дугаар улирлын ажлаар 1 дүгээр байр эзлэн аймгийн намын хороо, АДХГЗахиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хорооны жуух бичиг, 1982 онд 1982 оны эхний хагас жилийн төлөвлөгөөт зорилтыг нэр төрөл, чанар, эдийн засгийн үзүүлэлтээр нь бүрэн биелүүлсэн тул аймгийн намын хороо, АДХГЗахиргаа, ҮЭ-ийн зөвлөл ХЗЭ-ийн хорооны жуух бичиг, 1983 онд 1982 оны төлөвлөгөөт зорилтыг давуулан биелүүлж уралдааны үүргээ нэр төрөл, чанар, эдийн засгийн үзүүлэлтээр хангаж 4 дүгээр байр эзэлсний учир аймгийн намын хороо АДХГЗахиргаа, ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хорооны жуух бичиг, 1984 онд 7 дугаар таван жилийн 3 дахь жил, 1983 оны ажлаар 4 дүгээр байр эзэлсэн тул аймгийн намын хороо, АДХГЗахиргаа, ҮЭЗөвлөл, ХЗЭ-инй хорооны жуух бичиг, 1987 онд Октябрийн социалист их хувьсгалын 70 жилийн ой, МХЗЭ-ийн 19 дүгээр их хурал угтсан өндөр бүтээлийн 9 сарын болзолт уралдаанд 3 дугаар байр эзэлсэн тул аймгийн ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хорооны диплом, 1990 онд 1989 оны 4 дүгээр улирлын төлөвлөгөөт ажлын зорилт социалист уралдааны үүргийг амжилттай биелүүлж 2 дугаар байр эзэлсэн тул аймгийн намын хороо, АДХГЗахиргаа үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, ХЗЭ-ийн хорооны жуух бичгээр шагнуулсан. Сумын хурал нь 1996-2004 он хүртэл аймагтаа эхний 1.2 дугаар байр, 2011,2012 онуудад 3 дугаар байрын эзэлсэн амжилт гаргасан.
Сум 2013,
2014 оны ажлаараа аймгийн тэргүүний
ИТХурлын байгууллага, тэргүүний сум, Статистикийн ажлаараа аймагтаа сүүлийн 2 жил тэргүүлсэн зэрэг амжилт
гаргасан.