Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Зүүн бүсийн сумд аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлнэ.

2015-10-26

Хөвсгөл аймагт ирж буй жуулчид зөвхөн нэг чиглэлээр буюу УБ-Мөрөн-УБ гэсэн маршрутаар ирж буцдаг билээ. Тэгвэл ирж буй жуулчдыг зүүн бүсийн сумдаар дайруулан аялах, амрах боломжийг хамтдаа хайхаар Алаг--Эрдэнэ, Түнэл, Эрдэнэбулган, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Тариалан сумдын ИТХ-ын дарга, тэргүүлэгчид болон засаг дарга нар Эрдэнэбулган суманд зөвлөгөөн зохион байгууллаа. Зөвлөгөөний үеэр сум бүр өөрийн сумын онцлог, давуу тал болон, өөрийн суманд байх байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, түүх соёлын дурсгалт газрууд тэдгээрийг уг маршруттай хэрхэн холбох боломж байгаа талаар мэдээлээ солилцлоо. Мөн аялагч, жуулчлагчдад зориулсан шинэ эвент арга хэмжээг хэрхэн бий болгох, малчид болон сумын иргэдэд хэрхэн орлого олох боломжийг нь нэмэгдүүлэх талаар сонирхолтой олон санааг гаргаж байлаа. Зөвлөгөөнд оролцогчид зүүн бүсийн аялал жуулчлалын зөвлөл байгуулах, уг зөвлөлөөс хийх ажлуудынхаа талаар сумдаас саналыг авч нэгтгэн жилийн ажлын төлөвлөгөөгөө гаргах, төсөв хуваарилах ажилд нэгдсэн санал зохион байгуулалтаар нэгнийгээ дэмжих, орон нутгийн бүтээн байгуулалтын ажлаа хооронд нь уялдуудах зэрэг дээр санал нэгдэж хамтран ажиллахаар боллоо. Уг бүсийн сумдыг хамарсан аялал жуулчлалын зөвлөлийг санаачлан зохион байгуулагч Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга Ариунсан 1 жилийн хугацаанд тэргүүлэхээр боллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%