Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр багт ажиллалаа..

2015-10-25

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Бүрэнтогтох сумын Туяа багт ажиллаа. Тодруулбал, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн хуралдаанаар "Бүрэнтогтох сумыг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “жишиг сум” болгох тухай" асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Энэ ажлын хүрээнд тус сумын Туяа багийн ИНХуралд аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн гишүүд оролцож, нутгийн иргэдэд холбогдох чиглэлийн мэдээллийг өгч ажиллаа. Туяа багийн хувьд аймгийн төвтэй хил залгаа оршдог. Энэ багийн нутаг дэвсгэрт малын хулгай ихээр үйлдэгддэг. Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл болон бусад шаардлагатай мэдээллийг иргэдэд хүргэлээ. Уг ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан нарийн бичгийн дарга Т.Ууганбаяр, "Сүүн тахилт" ТББ-ын тэргүүн, зөвлөлийн гишүүн Б.Баасанхүү, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, Сэтгэл зүйч, С.Содномбямба, П.Жадамба нар ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%