ХАТАН СЭВРЭЙ НУТАГ
Үг Ж.Нордог Ая Н.Сэр-Од
Мяндсан хээ зэрэглээтсэн
Манхан шаргал элстэй
Мөнгөн долгио хаялсан
Хонгорын голын харгиатай
Бууран тэмээг цуцаасан
Булхир долоогийн даваатай
Будан татаж хүрэнтсэн
Буурал Сэврэй дуулиантай
Ай хө ханагархан говийн чимэг нь билээ
Зэ хө Хатан Сэврэй нутаг минь билээ
Армаг хөлгөө хөнтчүүлсэн
Оргой Цэвэгийн замналтай
Арц хүрлэг сэнгэнүүлсэн
Хоргой магнаг зуслантэй
Сэврэй Ноён толь хадны
Үлгэр болсон домогтой
Сэтгэл итгэл нь дулаахан
Үйлс нь өөдрөг түмэнтэй
Ай хө ханагархан говийн чимэг нь билээ
Зэ хө Хатан Сэврэй нутаг минь билээ
Эрээн Гялаан Шавираагийн
Ижилгүй сайхан байгальтай
Элсэн говьд баймааргүй
Эргээ хальсан цөөрөмтэй
Зөөлөн Сэврэйд татсан
Өнгийн долоо солонготой
Зөн билэгт говьчуудын
Өөдлөн дэвжих өргөө