Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Мөнгөн цагираг" аялал жуулчлалын бүсийн сумдын уулзалт зөвлөгөөн болно.

2015-10-21

Хөвсгөл аймгийн зүүн сумдыг хамарсан "Мөнгөн цагираг"  аялал жуулчлалын маршрутыг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцох, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хамтарсан санал хүргүүлэх зорилгоор 2015.10.23-нд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд зөвлөгөөн зохион байгуулахаар болсон байна. Тус зөвлөгөөнд Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Тариалан, Түнэл сумдын ИТХ-ын тэргүүлэгчид, Засаг дарга нар оролцох бөгөөд дээрх сумдаас оролцогчид өөрийн сумдын байгаль орчин, соёлын өв, дэд бүтцийн судалгаагаа танилцуулахаас гадна аялал жуулчлал хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, аялал, жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн, эвент арга хэмжээг хэрхэн бий болгох зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргана. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%