Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ГХУСАЗЗ-ийн ээлжит хурал боллоо.

2015-10-21

Өнөөдөр аймгийн ИТХ-ын Иргэний танхимд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар 1.   Аймгийн ИТХ, ГХУСАЗЗөвлөлийн дарга, аймгийн Прокурорын хамтарсан удирдамжийн дагуу Арбулаг, Бүрэнтогтох, Түнэл суманд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа болон түүний үр дүнг шалгах шалгалтын талаарх мэдээлэл, цаашид анхаарах асуудал 2. Бүрэнтогтох сумыг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “жишиг сум” болгох тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа. Хуралд аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүн Цагдаагийн газар, Түнэл, Арбулаг, Мөрөн, Бүрэнтогтох сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар, Залуучуудын холбооны тэргүүн, прокурорын байгууллагын төлөөлөлүүд, БОГ, Сүүн тахилт ТББ, Хилийн цэргийн 0321-р ангийн дарга, МХГ-ын төлөөлөл, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга нар оролцлоо. ГХУСАЗЗ-өөс Бүрэнтогтох сумыг гэмт хэрэг зөрчилгүй сум болгох зорилт тавин жишиг сум болгохоор шйидвэрлэлээ. Мөн цаг үеийн асуудлууд болон гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан  сэргийлэх ажлыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах, хоорондын уялдаа холбоог хэрхэн сайжруулах зэрэг асуудлуудаар санал солилцлоо. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%