Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах нь" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.

2015-10-20

Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс санаачлан "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах нь" сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг өнөөдөр буюу 2015.10.20 өдөр Нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд зохион байгууллаа. Анх удаа зохион байгуулж буй уг эрдэм шинжилгээний хуралд нийт 19 илтгэлийг хэлэлцүүлсэн бөгөөд хамгийн залуу илтгэгч нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Хулан, Д.Эрдэнэтуяа нар байлаа. Илтгэлийн уралдаанд ШШГГ, Цагдаагийн газар, Аймгийн  Шүүх байгууллага, сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, Прокурорын газар, ИНБ, Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд оролцож олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Тухайлбал хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, байгаль орчны журмын эсрэг хэрэг зөрчлөөс урьчдилан сэргийлэх, амиа хорлох гэмт хэрэгтэй тэмцэх зэрэг олон сонирхолтой сэдвүүдийг илтгэгч нар сонгон авсан байлаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр аймгийн Прокурор  Н.Ганболд, шүүчээр Аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Чулуунцэцэг, Мөрөн сумын ахмадын хорооны дарга, ахмад хуульч Ц.Нянтайсүрэн нар ажиллаж илтгэх чадвар, ач холбогдол, илтгэлийн бүтэц, судалганы арга зүй боловсруулалт, асуудлыг шийдвэрлэх шийдэл, гарц гэсэн шалгуураар үнэлж байр эзлүүлсэн байна. Тусгай байрыг Чандмань-Өндөр сумын ИТХ-ын дарга Ч.Номин "Хятад мотоцикль ба гэмт хэрэг" сэдвээр, Нэгдсэн эмнэлэгээс оролцогч С.Содномбямба "Амиа егүүтгэх нь нийгмийн тулгамдсан асуудал болох нь" сэдвээр, гуравдугаар байрыг Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч Ч.Ганзориг "Мөрөн суманд үйлдэгдэж буй зарим хулгайлах хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам" илтгэлээр, тэргүүн байрыг Бүрэнтогтох сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Ё.Баяржавхлан "Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцлийг арилгахад хүүхдүүдийн оролцоо, хувь нэмэр" илтгэлээрээ тус тус хүртлээ. Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн зүгээс уг илтгэлийн уралдаанд оролцогчдын илтгэлүүдийг эмхэтгэл болгон хэвлүүлэх ажээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%