Зүүн хойд азийн бүс нутгуудын засаг захиргаадын холбоо буюу NEAR /The association of North East Asia Regional Governments/ байгууллагын хувьд Хятад, Орос, Монгол, Солонгос, Япон, БНАСАУ зэрэг 6 улсын 70 гаруй бүс нутаг мужуудын эгнээндээ нэгтгэсэн томоохон байгууллага юм. Энэ оны 10-р сарын 13-16 ны  хооронд зохион байгуулагдсан тус байгууллагын  ээлжит хурал ОХУ-ын Эрхүү мужид зохион байгуулагдлаа.  Тус холбооны  хэмжээнд манай улсын Булган, Орхон, Хөвсгөл, Говьсүмбэр, Завхан аймгууд оролцсон бөгөөд Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар "Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын өнөөгийн байдал" сэдвээр илтгэл тавьж аялал жуулчлал болон гадаад харилцаа, соёлын салбарт хамтран ажиллах уулзалтуудыг зохион байгуулсан байна. 
							
							
														
            
						
						 
																																																																																																							
						 
							
														
														
 
							