Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Баг-88" хөтөлбөр амжилттай өндөрлөлөө.

2015-10-19

Хөвсгөл аймаг 125 багтай бөгөөд эдгээрээс 88 нь хөдөөгийн баг юм. Төрийн үйлчилгээг багт нь хүргэх үүднээс эдгээр 88 багт Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, ХДТ-ын уран бүтээлчид, газрын албаны ажилтан, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эмч нарын баг, сумдын ЗДТГ-ын холбогдох ажилтнууд хамтран төрийн үйлчилгээг хүргэлээ. Иргэдийн зүгээс тэр бүр хөдөө баг дээр явагддаггүй олон төрлийн үйлчилгээ нэг дор хүрч буйд талархал илэрхийлж байсан бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээнд иргэд сэтгэл хангалуун байлаа. ИТХ-ын зүгээс 3 чиглэлээр явсан уг хөтөлбөрийн баг бүрт холбогдох хүмүүсээ илгээж ИТХ-аас хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ард иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа. Мөн засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавих төслийн хүрээнд иргэд олон нийтээс судалгаа авч иргэд олон нийттэй ууулзалт ярилцлага хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%