Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДАРХАН ХОТ БАЙГУУЛАГДСАН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ЭРДЭНЭБАТЫН МЭНДЧИЛГЭЭ

2015-10-17

     Эрхэм хүндэт Дарханчуудаа.

     Эрхэмсэг ноёд, хатагтай нараа
    
    Дархан хотынхоо хөгжил дэвшил, хойч үеийнхээ сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд, нутаг орноо хөгжүүлэх ачааны хүндийг үүрч яваа өнөө үеийнхэндээ, Дарханы минь ирээдүй болсон хүүхэд багачууд Та бүхэндээ аймгийн ИТХурал, Тэргүүлэгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Дархан хот үүсэн байгуулагдсаны 54 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж байна.
 
    Дархан хотын анхны суурийн чулууг “Бурхантын хөндий”-д 1961 оны 10 дугаар сарын 17-нд тавьж байсан тэр үеэс хойш Дарханчууд бид хамтдаа хагас зуун жилийн түүхийг бүтээж,Та бид Дарханыхан гэж алдарших болсондоо сэтгэл хангалуун түүхт ойн өдөртэйгээ золгож байна.

   Тухайн үеийн ЗХУ, Болгар, Чех, Польш, Унгар, Германы техник эдийн засгийн тусламж болон тэдгээр улсын мэргэжилтнүүд, Дарханчууд Та бүхний хичээл зүтгэл, төрөлх хотынхоо төлөө гэсэн сэтгэл зүрх, нөр их хөдөлмөрөөр богино хугацаанд сүндэрлэн боссон Дархан хот өнөөдөр найдвартай, баталгаатай эрчим хүчний хангамж, дэд бүтцийн хөгжил, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аж үйлдвэр, худалдаа үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг нийгэм, соёлын салбарт Монгол улсдаа тэргүүлж, Та бид Дархан-Уул аймгийн хоёр дахь 50 жилийн эрчимтэй хөгжлийн төлөө хамтран ажиллаж байна.

   Мөн энэ өдөр Дарханчууд бид Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, оролцооны байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг төрөлх хотынхоо төрсөн өдөртэй хамтатган тэмдэглэж байна.

   Иймд хүүхдийн байгууллагад ажиллаж байсан ахмад багш нар, одоо ажиллаж байгаа залуу үеийн сурган хүмүүжүүлэгчид, нийт хүүхэд багачууд та бүхэндээ Хүүхдийн оролцооны байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэхийн зэрэгцээ хүүхэд багачууддаа бүтээлчээр сэтгэдэг, өөртөө итгэлтэй, эх орон, Төрөлх Дархан хотоороо бахархдаг, үндэсний хэл соёл, ёс заншлаа дээдэлдэг, амжилт бүтээлээр жигүүрлэсэн шилдэг иргэд болон төлөвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

   Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь аймгийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг тодорхойлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ая тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллаж байна.

  Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийнхээ санаа бодлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас гарах шийдвэрүүдэд тусган хэрэгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлуудад томоохон ахиц гаргахын төлөө хичээн ажиллах болно.

   Цаашид Дархан-Уул аймгийнхаа ирээдүйн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тов тодорхой болгох шаардлага та бидний өмнө тулгарч байна.

   Иймд Хөгжил дэвшлийн шинэ үйлчилгээт хотыг хамтдаа бүтээлцэхэд иргэд Та бүхний оролцоо, санал санаачилгад тулгуурласан оновчтой шийдвэр, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.

  Хот байгуулалтын нөр их хөдөлмөрч уламжлалыг өвлөн үргэлжлүүлж, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө хамтдаа ажиллаж,  урагшлан хөгжицгөөе.

  Төрөлх хотынхоо хөгжлийн түүхийг бичилцэж буй хотын иргэд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг дахин дэвшүүлье.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА П.ЭРДЭНБАТ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%