Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Ширээ нуруунд 13 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг нээгдлээ

2015-10-12

 Дархан сумын 13 дугаар цэцэрлэгийн салбар бүлгийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр/2015.10.12/ боллоо. Тус бүлэг нээгдсэнээр Ширээ нурууны цэцэрлэгийн насны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжтой болсон байна.

     Ширээ нурууны нутаг дэвсгэр нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяанд байдаг. Гэвч энд Дархан сумын 200 гаруй өрх амьдардаг байна. Иймд орон нутгийн зүгээс анхаарал хандуулж, 128 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар буюу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 13 дугаар цэцэрлэгийн салбар бүлгийн бүтээн байгуулалтын ажлыг 2015 оны 09 дүгээр сарын 15-аас эхлүүлжээ. Тус ажлыг “Бор божуу” ХХК гүйцэтгэсэн байна. 

     Шинэ бүлгийн нээлтэнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Гантуул, аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Л.Гүнчин, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, БСГ-ын Барилга захиалагчийн хяналтын инженер Б.Буянбат нарын холбогдох албаны хүмүүс оролцсон юм. 


      Ширээ нуруунд цэцэрлэгийн насны 90 гаруй хүүхэд байдгаас тус цэцэрлэгийн салбарт өнөөдрийн байдлаар 80 хүүхэд бүртгүүлжээ. Үлдсэн хүүхдүүдийг салбар цэцэрлэгт бүрэн хамруулахаар ажиллаж байна. Цаашид автозам, явган хүний зам болон орчин тойрны тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж байгаа Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал нээлтийн үеэр онцоллоо. 

     13 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг нь 1 давхар байшин болон 2 гэрт бага, ахлах, холимог гэсэн 3 бүлгээр үйл ажиллагаагаа явуулах юм. Өчигдөрхөн /2015.10.11/ гал тогооны тоног төхөөрөмжөө хүлээн авч, угсралтын ажил явагдаж байгаа тул энэ сарын 14-нд буюу ирэх 3 дахь өдөр хүүхдүүдээ хүлээн авна. 

    БСШУ-ны сайдын багцаас 29 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ширээ сандал зэрэг тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Цагаан хэрэглэл, зөөлөн эдлэл хэрэгсэлийг орон нутгийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ.



 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%