Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал боллоо.

2015-10-08

Өнөөдөр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хурал болж өнгөрлөө. Иргэний танхимд 10.00 цагаас 17.00 цагийн хооронд хуралдсан тус хуралд аймгийн ИТХ-ын дарга, Т.Болдбаатар, тэргүүлэгч М.Ганболд, П.Отгон-Очир, Л. Цэрэнжав, Цэрэнбат нар оролцож 
1.    Аймгийн 2014 оны Төсвийн гүйцэтгэлийн тухай

2.    2. 2014 оны санхүүгийн тайлангийн аудитын танилцуулга, “Аймгийн орон нутгийн 2014 оны төсвийн гүйцэтгэл”-д гүйцэтгэлийн аудитын тайлан танилцуулга

3.   3. Сүүлийн жилүүдэд хийгдсэн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал үр дүнд хийсэн шалгалтын дүн       

4.    4.Аймгийн баяр наадмын зардлын гүйцэтгэлийн тухай

5.   5. “Цахим засаг” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай

6.  6.  “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай

7.   7. Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн тухай

8.    8. Төрийн дээд шагналд тодорхойлох тухай

9.    Аймгийн ИТХ-ын шагналаар шагнах тухай зураг асуудлуудыг хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. 

Н  Аудитын газраас оруулсан асуудлууд дээр нилээд цаг зарцуулж маргаан, санал шүүмж, асуулт хариулт явагдсан юм. Тухайлбал 2009 оноос хойш хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд, тэдгээрийн үр дүнд хийгдсэн аудитын тайлан дээр тэргүүлэгчид байр суурийн зөрөөтэй байлаа. Улсын төсвийн болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн төв Мөрөн хот болон сумдад баригдсан барилга объектууд нь чанарын шаардлага хангахгүй муу баригдсан, цууралт өгсөн, хүйтэн, зураг төсвийн дагуу барилгын ажлыг явуулаагүй, эвдрэл гэмтэл үүссэн зэрэг нийтлэг дутагдал байгааг хэлээд ийм байтал комисс хүлээж аваад байгааг таслан зогсоож хариуцлага алдсан төрийн албан хаагчид хариуцлага тооцох, гүйцэтгэгч компаниудаар джжрх алдаа дутагдлыг нь засуулах санал гаргалаа. Аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар дээрх асуудлууд дээр аудитын байгууллагатай санал нэг байгаагаа илэрхийлж цаашид уг зөрчилтэй тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. Барилгын гүйцэтгэгч компаниуд руу хуралд оролцох санал ирүүлсэн боловч цөөн компаниас бусад нь ирээгүй байна. Хуралдааны үйл явцыг Хөвсгөл, Скай телевизүүд бичсэн ба дээрх телевизүүдээр та бүхэн хуралдааны үйл явцыг үзэх боломжтой. 


 

АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%