Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн Удирдлагууд Орхон суманд ажиллав

2015-10-06

Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд нарын аймгийн удирдлагууд сумдад ажиллаж байна. Тэд энэ удаад /2015.10.05/ Орхон суманд ажиллаж, тус сумын ажил байдалтай танилцлаа.
Орхон сумын ИТХ-ын дарга Н.Нямдаваа, тус сумын Засаг дарга Б.Батбаяр нар аймгийн удирдлагуудад сумынхаа эдийн засаг, нийгмийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдаж буй асуудлыг танилцууллаа. 

Орхон сумын ЗДТГ нь Улсын хэмжээнд сумын түвшинд анх удаа төрийн үйлчилгээндээ ЧУТ “ISO 9001” тогтолцоог нэвтрүүлсэн ололттой ажиллаж байна. Энэ хүрээнд тамгын газрын бүтцэд өөрчлөлт оруулж “Нэг цонхны үйлчилгээ”, “Санхүүгийн алба”, “Үйлчилгээний алба”-уудыг байгуулан ажиллуулж байна. 



Сумын  ЗДТГ нь 2015 онд 19 орон тоотой, 235.4 сая, 2 баг 4 орон тоотой, 52.4 сая төгрөгийн төсөвтэй үйл ажиллагаа явуулж байна.  Тус сумын орон нутгийн төсвийн орлого 5,5сая төгрөг төвлөрүүлэхээс гүйцэтгэл 753,5 мянган төгрөг, 13,6 хувийн гүйцэтгэлтэй байна. 


Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэл 91,2 хувьтай байна. 9927 тн хадлан бэлтгэхээс 6000 тн хадлан бэлтгэсэн. 17 тн хүчит тэжээл бэлтгээд байгаа аж. 

Сумын хэмжээнд 2015 онд нийт 941.95 га-д тариалалт хийж, 2015.09.30-ны байдлаар 419 га буюу 44 хувийн ургац алдсан. Нийт 523 га-аас ургац хураалт хийж, ургац хураалт 472.95 га буюу 90 хувьтай явагдаж байна.

Урьдчилан сэргийлэх 6 төрлийн тарилганд одоогийн байдлаар давхардсан тоогоор 34210 толгой мал, амьтад хамрагдсан байна.

Орхон дэлгэр ХХК-д 1500 тн нүүрс нийлүүлэх гэрээг Шарын гол ХК-тай хийхээр төлөвлөсөн. Мөн иргэдэд нүүрс нийлүүлэх цэг байгуулж ажиллуулахаар Шарын гол ХК-д хүсэлтээ хүргүүлжээ . 
Сумын дотуур байр, Эрүүл мэндийн төвийн бохир усны хоолойнуудыг цэвэрлэн, татан зайлуулж, 17 худаг 116 м хоолойг цэвэрлэсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%