Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой манай аймагт

2015-10-06

Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг Хөвсгөл аймагт 2015.10.09-11 -ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ойн арга хэмжээний хүрээнд аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсээс  "Хөгжилд-Хүүхдийн оролцоо" аймгийн хүүхдийн 8-р чуулган, "Хойморт гэрэлтэх наран" Аймгийн хүүхдийн ордны дугуйлангийн сурагчдын уран бүтээлийн өдөрлөг, "Миний нэр Хөвсгөл" хүүхдийн хүндэтгэлийн шугам жагсаал, "Хүүхдийн ертөнц 90" түүхийн булан, хүүхдийн үзэсгэлэн, "Ирээдүйд тэмүүлсэн 90 жил" баярын хурал зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах ажээ.
Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан үе үеийн хүүхдийн байгууллага, сурагчдын өөрөө удирдлагын байгууллагуудад ажиллаж ирсэн нийт багш, сурагч,  ажилтан албан хаагчдад баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Аймгийн ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%