Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хяналт тавих чиглэлээр төсөл хэрэгжинэ..

2015-10-05

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн агентлагаас хэрэгжүүлэж буй “ИТХ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-т аймгийн ИТХ-ын ажлын албанаас “Аймгийн ИТХ-ын дэргэдэх хороод болон аймгийн Иргэний нийгмийн байгууллагаас аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд тавих хяналтыг идэвхижүүлэх нь:” сэдвээр төсөл бичиж дэмжигдсэн. Уг төсөл 10 дугаар сарын 01-12 дугаар сарын 01-нийг хүртэл хэрэгжинэ.

Төслийг хэрэгжүүлэхээр 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр аймгийн ИТХ-ын дэргэдэх Эрх зүй, нутгийн удирдлагын болон өргөдөл гомдлын хорооны дарга Г.Энхболд, Хөдөө аж ахуй, байгаль орчин, экологийн хорооны дарга Ч.Ганбаатар, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Ж.Ганзоригт, Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны гишүүн, Тэргүүлэгч П.Отгон-Очир нар хуралдаж үйл ажиллагааныхаа нарийвчилсан төлөвлөгөөг ярилцлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%