Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ГХУСАЗЗ-ийн ээлжит хурал боллоо.

2015-10-05

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО.
2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагт аймгийн ИТХ-ын дэргэдэх "Иргэний танхим"-д Хөвсгөл аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн хуралдаан болж өнгөрлөө. Хуралд Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Прорурорын газар, Тагнуулын газар, ЗДТГ-ын хууль зүйн хэлтэс, Залуучуудын холбооны төлөөлөл, Сүүн тахилт ТББ зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож  дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
1. Аймгийн хэмжээнд 2015 оны 9 сарын байдлаар аймгийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл, цаашид анхаарах асуудал
Асуудал оруулах: Н.Батбаяр – ЦГ-ын дарга, Цагдаагийн хурандаа
2. Хөвсгөл аймгийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар алт ухахаас урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл
Асуудал оруулах: Ж.Төмөрсүх – Хөвсгөл аймгийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга
3. Аймгийн ИТХ, ГХУСАЗЗ-ийн даргын 2014 оны 1/472 тоот зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл
4. Асуудал оруулах: С.Шишгэдмаа – Улаан-Уул сумын ИТХ, ГХУСАЗСЗ-ийн дарга
5. Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээлэл
Асуудал оруулах: Т.Ууганбаяр – Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗөвлөлийн ажил хариуцсан ажилтан нар тус тус мэдээллийг сонсож, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад хугацаатай үүрэг чиглэлийг өглөө.
Тухайлбал Улаантайгын тусгай хамгаалалттай газар дээр гарч буй алт, ногоон хаш, хулгайн ангийн асуудал болон байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг зөрчил, түүний шалтгаан нөхцлийг хэрхэн таслан зогсоох талаар орон нутгийн иргэд, төрийн байгууллагууд, тусгай хамгаалалттай газрын захиргаа хамтран ажиллах ёстойг дурдаад үйл ажиллагаагаа уялдуулж нягт хамтран ажиллахыг үүрэгдлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%