Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төрийн хараат бус хяналтын байгууллагын 20 жилийн ой болж байна.

2015-10-05

Монгол улсад  хөндлөнгийн, хараат бус, төрийн хяналтын байгууллага үүсч хөгжсөний 20 жилийн ой тохиож байна. Төрийн аудитын байгууллага нь хууль тогтоомжийн хэрэгжилт, төсвийн үр ашигтай зарцуулалт зэрэгт, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын үр дүнг тооцох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн байгууллага билээ. Тус байгууллагын хамт олны ойн арга хэмжээнд үе үеийн аудитын байгууллагат ажиллаж ирсэн ажилтнууд, ахмадууд, хамтран ажилладаг төрийн байгууллагын удирдлага албан тушаалтнууд ирсэн байна. Аудитын байгууллага нь өөрийн үйл ажиллагааг хараат бусаар, хуульд нийцүүлэн явуулах үндсэн дээр төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж шаардлага хүргүүлэн төрийн байгууллагуудад өөрийн үйл ажиллагагааг хөндлөнгөөс харах, дүгнэлт хийх боломжийг олгодог билээ. Тус байгууллагын ойн арга хэмжээний үеэр аудитын байгууллагат үр бүтээлтэй ажиллаж буй шинжээч, аудиторуудыг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас шагнаж урамшуулсан байна. Аймгийн ИТХ-аас аудитын газрын шинжээч Г.Нямлхагва, Л.Магсаржалам нарыг Дурсамж мөнгөн шагналаар шагнаж урамшуулсныг аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар гардуулсан байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%