Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

МУАЖ П.Хаянхярваа нийслэлийн хүндэт ахмад болжээ.

2015-10-01

Өнөөдөр ОУ-ын ахмадын баярын өдрөөр Хөвсгөл аймгаас төрөн гарсан МУАЖ П.Хаянхярваа Нийслэлийн хүндэт ахмад боллоо. МАН-ын үе үеийн удирдлагууд ахмад буурлуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх үеэр түүнийг Нийслэлийн хүндэт ахмадын гэрчилгээг гардуулан баяр хүргэсэн юм.

 Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Пүрэвжавын Хаянхярваа Эрдэнэбулган сумын нутагт 1935 онд төрсөн. Гэрээр бага боловсрол эзэмшиж, 12 настайдаа Цэргийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд орж, 10 жил хөгжимчнөөр ажиллажээ. Хөгжмийн авьяас билэгтэй түүнийг 1957 онд ЗХУ-ын Москва хотын П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд  сургуульд явуулсан байна. Тэрээр сургуулиа 1961 онд дүүргэн хөгжмийн удирдаач мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгсөөд Ардын цэргийн дуу бүжгийн чуулгад найруулагч, уран сайхны удирдагчаар ажиллаж эхэлсэн байна.
П.Хаянхярваа нь уран бүтээлийнхээ 70 шахам жилийн хугацаанд хөгжмийн найруулга 10 мянга шахам, дуу 400 гаруй, магтуу дуу гурав, бүжгийн чуулбар хөгжим 40, үлээвэр хөгжмийн зохиол 100 шахам, цэргийн болон тэмдэглэлт баяр, бүтээн байгуулалтын сэдэвт марш 50 гаруй, цэргийн анги, байгууллагын захиалгын захиалга, зориулалттай дуу 100 гаруйг дуулуулж, хөгжимджээ.

П.Хаянхярваа нь Ардын армийн хурандаа цолтой, Цэргийн гавьяаны одон, Монгол улсын Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн юм. 
Эх сурвалж: khovsgolnews.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%