Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ОУ-ын ахмадын баяраар ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.

2015-10-01

Жил бүрийн аравдугаар сарын 1-нийг дэлхийн улс орнууд “Олон Улсын Ахмадын Өдөр” болгон тэмдэглэдэг билээ. Манай улс 1992 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө 23 дахь жилтэйгээ золгоод байна.

Хамгийн анх 1990 онд НҮБ-аас ахмад настнуудаа хүндэтгэх, тэдний үгийг сонсох, баярлуулахын тулд ийнхүү тэмдэглэх шийдвэрийг гаргаж байсан юм.

Хөвсгөл аймгийн ИТХ ч мөн адил жил бүрийн ОУ-ын ахмадын баярын өдрөөр ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж ирсэн. Энэ жилийн ахмадын баярын өдрийг тохиолдуулан ИТХ-аас өндөр насны тэтгэвэрт гарсан Дамбий, Норовсамбуу, Батсуурь,  нарын ахмадуудаа аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. 

Ахмадуудын зүгээс хүндэтгэл үзүүлэн хүлээн авч буйд талархал илэрхийлээд ажлын албаны хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.

Байгууллагынхаа төлөө өөрийн мэдлэг чадвар, залуу халуун насаа зориулан ажиллаж ирсэн ахмад буурлууд маань энэхүү өдрөөр байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцаж, үнэтэй заавар сургамж, туршлагаасаа хуваалцдаг билээ. Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан нийт ахмадууддаа баярын мэнд хүргэж эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

     Аймгийн ИТХ-ын ажлын алба


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%