Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Авилгатай тэмцэх газрын ажлын хэсэг манай аймагт ажиллана.

2015-10-01

Авлигатай тэмцэх газраас орон нутагт буюу зарим аймгийн төвүүдэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллахдаа хууль тогтоомжийг сурталчлан таниулах үүднээс сургалт, сурталчилгаа зохион байгуулах, мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн заавар зөвлөмж өгөх зорилготой юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн манай аймагт 2015 оны 10 сарын 02-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордонд дараах сургалтуудыг зохион байгуулна. Үүнд:

1.    10.00 цагт “Соёмбо” танхимд Мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудад зориулсан сургалт

2.    10.00 цагт “Сүлд” танхимд Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалт

3.    14.00 цагт “Сүлд” танхимд аймгийн удирдах ажилтнуудад зориулсан сургалтууд орно.

Жич: Сургалтанд оролцох албан хаагчид бүрэн хамрагдахыг мэдэгдье.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%