Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ын 9-р сарын ажлын мэдээ

2015-09-30

Нэг. Нутгийн удирдлага хуулийн хэлтэс:

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2015 оны дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагт хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

1. “Хөвсгөл хөгжил Форум-I”-ээс аймгийн хөгжлийн хэтийн чиглэл батлах тухай аймгийн ИТХ-ын хуралдааны 03 дугаар тогтоолын биелэлт үр дүнгийн тухай

2. “Хөвсгөл Хөгжил форум-II” аймгийн нийгэм, эдийн засгийг 2015-2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн төслийн тухай

Танилцуулгыг аймгийн Засаг даргын орлогч ажлын хэсгийн ахлагч М.Очирхуяг танилцуулж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс гарсан санал, дүгнэлтийг хөтөлбөрийн төсөлдөө тусгаж хөтөлбөрийг сайн боловсруулж “Хөвсгөл хөгжил Форум-II” зөвлөгөөнөөр хэлэлцүүлж зөвлөгөөнөөс гарсан саналыг тусгаж дахин Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. 

Мөн “Хөвсгөл Хөгжил Форум-I”-ээс аймгийн хөгжлийн хэтийн чиглэл батлах тухай тогтоолын биелэлтээс нилээд хэдэн заалт хэрэгжээгүй ба энэ нь УИХ, Засгийн газарт уламжилж шийдвэрлүүлэх асуудал нь биелэгдээгүй байв.

3. Мөрөн сумын газар олголт, ашиглалтын байдал гүйцэтгэлийн аудитын дүн

Танилцуулгыг аймгийн ерөнхий аудитор Г.Оюунгэрэл танилцуулж тэргүүлэгчдээс аймгийн Засаг дарга, Мөрөн сумын Засаг дарга, аймгийн ГХБХБГ-ын дарга нарт аудитын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах, гарсан зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авч ажиллахыг даалгасан тогтоол батлав.

4. Аймгийн Эрүүл мэндийн салбарт хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар 2015-2020 онд баримтлах стратеги батлах тухай

Танилцуулгыг аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга, аймгийн ЭМГ-ын дарга нар танилцуулж Тэргүүлэгчдээс аймгийн Нэгдсэн эмнэлэг нь хэвтэн эмчлүүлэгчдийнхээ ачааллыг даахгүй, мөн амболторийн үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийх ачааллыг даахгүй байгаа тул цаашид хувийн хэвшлийн эмнэлэгүүдийг дэмжиж хамтарч ажиллах шаардлага байна гэж үзсэний үндсэн дээр дээрх айгийн эрүүл мэндийн салбарт хөгжүүлэх төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар 2015-2020 онд баримтлах стратеги төлөвлөгөөг батлав.

5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хөтөлбөр батлах тухай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, тэднийг нийгмийн амьдралд идэвхитэй оролцоход  тулгарч буй аливаа саад бэрхшээлийг арилгах, ажил хөдөлмөр эрхэлж амьдралын чанараа өөрчлөхөд дэмжлэг үзүүлэх бодлогыг сүүлийн жилүүдэд төрөөс онцгой анхаарч байна. Иймд төрийн бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлэх аймаг орон нутгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх, ажлын байраар хангах, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг олж илрүүлэх, зорилтод бүлэгт нь тусламж дэмждэг үзүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлав.

6. Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, цаашид авах арга хэмжээний тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 42 дугаар зарлиг, Засгийн газрын 168 дугаар тогтоолын дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2013 онд  Үндэсний цөөнхийг дэмжих, цаа бугын тоо толгойг нэмэгдүүлэх зорилго бүхий “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшинг сайжруулах” тухай төлөвлөгөө боловсруулж ажлын хэсэг байгуулсан. Энэхүү тогтоолын биелэлттэй танилцаж төлөвлөгөөнөөс хэрэгжилт удаашралттай байгаа болон хэрэгжихгүй байгаа заалтуудыг хэрэгжүүлэх, эрчимжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгасан тогтоол батлав.

7. 2015 онд байгалийн ургамал түүж бэлтгэх дээд хэмжээ тогтоох тухай

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар аймагт байгалийн ургамал түүж бэлтгэх тоо хэмжээг баталсны дагуу аймгийн ИТХ-аас сумдад байгалийн ургамал түүж бэлтгэх тоо хэмжээний дээд хязгаарыг батлав.

            8. Үндсэн хөрөнгө худалдах, шилжүүлэх, актлах тухай

Танилцуулгыг аймгийн ИТХ-ын ажлын албаны Төсөв санхүү, үйлдвэрлэл, өмчийн харилцааны хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн танилцуулж аймгйин ИТХ-ын Тэргүүлэгчдээс дэмжиж шийдвэрлэв.

9. Геодези зураг зүйн экспидизийг татан буулгах тухай

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс Геодези зураг зүйн экспидийг татан буулгах шийдвэр гаргаж 400 м/кв газрын дуудлага худалдааны доод үнийг нь 20 сая төгрөгөөр батлав.

            10. Ажлын хэсэг байгуулах тухай

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, Дулааны станцын ашиглалтын өмнөх захиргааны үйлдвэрлэл болон санхүүгийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийгбайгуулав.

            11. Хөвсгөл Эрчим Хүч” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн томилох тухай

“хөвсгөл Эрчим Хүч” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүн Батбаяр нь төрийн жинхэнэ албан хаагч болсон тул хараат бус гишүүнээс чөлөөлж сонгон шалгаруулалтын зарын дагуу материал бүрдүүлж өгсөн 2 нэр дэвшигчээс О.Ганболдыг Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүнээр томилов.

            12. Төрийн дээд шагналд тодорхойлох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн дагуу төрийн дээд шагнал Монгол Улсын гавъяат эмч-1, Монгол Улсын ардын жүжигчин-1, Алтан гадас-11, Хөдөлмөрийн хүндэт-23 иргэнийг тодорхойлов.

 

Ажлын алба: Сургалт зөвлөгөөн

            Хангайн бүсийн аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилчдын          “Шинэ санаа-Тэргүүн туршлага” зөвлөгөөн Архангай аймагт зохион байгуулагдаж аймгийн ИТХ-ын дарга, ажлын албаны дарга, ажлын албаны ажилчид 11 хүн оролцов. Уг зөвлөгөөнд Булган, Орхон, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын ИТХ-ын ажлын албаны 50 гаруй ажилтнууд оролцов.

            Уг зөвлөгөөнд аймгуудын ИТХ-ын тэргүүн туршлагаа танилцуулж туршлагаа солилцлоо.

 

            Дотоод ажил:

“Хөвсгөл Хөгжил форум-II”-д аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг оролцуулах арга хэмжээг авч бүх төлөөлөгчдөд урилга тарааж 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн зөвлөгөөнд төлөөлөгчдийг бүртгэж ажиллаа. Уг зөвлөгөөнд ИТХ-ын төлөөлөгчдөөс 23 төлөөлөгч оролцов.

            “Хөвсгөл Хөгжил Форум-II” нээлттэй өдөрлөгт аймгийн ИТХ-ын ажлын нээлттэй өдөрлөг зарлаж Чингүнжавын талбайд аймгийн ИТХ-ын хурлын хуралдаан болон Тэргүүлэгчдийн хурлаас баталсан тогтоол шийдвэрүүдээ сурталчилж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албаны танилцуулгыг боршур болгон иргэдэд тарааж 2 өдөр ажиллаа.

“Хөвсгөл Хөгжил-2” форумд оролцох аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нарын судалгааг гаргаж нэгтгэв.

 Мөн  Khuvsgul.khural.mn сайт дээр аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийн анкет, зураг, мэдээлэл болон 2015.09.14-ний өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас гарсан тогтоол, шийдвэрүүдийг орууллаа

Аймгийн ИТХ болон Тэргүүлэгчдээс гаргасан 2015 оны эхний хагас жилийн тогтоолуудыг нэгтгэж, эмхтгэл гаргахаар эхийг бэлдэж, хэвлэлтэнд өгөв.

 

            УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “ИТХ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” тэтгэлэг зарласны дагуу аймгийн ИТХ-ын ажлын алба “Аймгийн ИТХ-ын дэргэдэх хороод, Иргэний нийгмийн байгууллагаас Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, үндсэн чиглэлийн биелэлтэд  тавих хяналтыг идэвхжүүлэх нь” сэдвээр төсөл бичиж 4 сая төгрөгийн дэмжлэг хяналт үнэлгээ хийх үйл ажиллагаагаа төлөвлөн ажиллаж байна.

            Аймгийн ИТХ-ын ажлын албанд нийт 44 бичиг ирснээс хариутай бичиг 27 байна. Үүнээс шийдвэрлэсэн 13, шийдвэрлээгүй хугацаа хэтэрсэн бичиг 14 байна.

            Мөн өргөдөл гомдол 4 ирснээс шийдвэрлэсэн 1, хугацаа хэтэрсэн 3 өргөдөл байна.

            Энэ сард аймгийн ИТХ-ын ажлын албанаас 37 бичиг явсан байна.  Үүнээс хариутай бичиг 3 байна.

            Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоос 17 иргэнд лавлагаа олгосон байна.

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын улсын үзлэг 2015 оны 09 дүгээр сарын 08-нд болж аймгийн ИТХ-ын ажлын албаны шалгалтын дүнгийн үзүүлэлт 88,4 хувь буюу хангалттай сайн үнэлэгдлээ.

 

Аймгийн ИТХ-ын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

1.            Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэсэнМонгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн талаар мэдээллийг иргэдэд таниулж сурталчилах чиглэлээр Скай тв, FM радиогоор олон нийтэд давталттай хүргэв.

2.            Хууль зүйн яамнаас 2015 оны 09 дүгээр сарын 22-ноос 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хугацаанд шинээр батлагдаж хууль тогтоомжууд болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг зохион байгуулж уг сургалтанд аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтан Т.Ууганбаяр хамрагдсан.

3.            Аймгийн хэмжээнд хулгайн гэмт хэрэг, үүн дотроо мал хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа тул сумдын ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах талаар үүрэг чиглэл өгч ажиллаа.

4.            Аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, аймгийн Прокурорын хамтарсан удирдамжтай ажлын хэсэг Бүрэнтогтох суманд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа болон түүний үр дүнг шалгах зорилготойгоор ажлын хэсэг томилогдож ажиллав. Ажлын хэсэг мэдээллээ аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-ийн хуралдаанд оруулж танилцуулна.

5.            Хөвсгөл хөгжил форум-2 үйл ажиллагааны үеэр шинээр батлагдан гарч байгаа хууль тогтоомж, төрийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллав.

6.            2015 оны 10 дугаар сард аймгийн хэмжээнд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулах нь” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Хоёр. Аймгийн ИТХ-ын төсөв санхүү, үйлдвэрлэл,

өмчийн харилцааны хэлтэс

Д/д

Ажлын нэр

Биелэлт

1

Архангай аймагт 2015.09.17-19-ны хооронд болох Хангайн бүсийн аймгуудын “Шинэ санаа-Тэргүүн туршлага” уулзалт зөвлөгөөнд оролцох

Архангай аймагт болсон “Шинэ санаа”Тэргүүн туршлага” уулзалт зөвлөгөөнд оролцож аймгийн ИТХ-ын шинэ санаа, туршлага болох ажлын талаар танилцуулга хийж, уралдаан тэмцээнд ажилттай оролцов.

2

“Хөвсгөл Дулаан” ХХК-ийн ТУЗ-ийн хуралд оролцох

““Хөвсгөл Дулаан” ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр болж 5-н асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

3

“Могойн гол” ХК-ийн ТУЗ-ийн хурал хуралдуулах

“Могойн гол” ХК-ийн ТУЗ-ийн  ээлжит хурлыг 2015 оны 09 дугаар сарын 28-ны өдөр Цэцэрлэг сумын Могойн уурхай дээр явагдаж 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

4

“Хөвсгөл Эрчим Хүч” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг нөхөн сонгох асуудлыг аймгийн ИТХТ-ийн хуралд оруулах

“Хөвсгөл Эрчим Хүч” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг нөхөн сонгох асуудлыг  аймгийн ИТХТ-ийн хурлаар хэлэлцэж, 2015 оны 09 дугаар сарын 14-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор О.Ганболдыг сонгов.

5

Дулааны станцын ашиглалтын өмнөх Захиргааны үйл ажиллагаа, өмчийн талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулах асуудлыг аймгийн ИТХТ-ийн хуралд оруулах

Аймгийн ИТХТ-ийн хурлаар хэлэлцэж, 2015 оны 09 дугаар сарын 14-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор ажлыг хэсэг байгуулав.

6

Аймгийн ИТХТ-ийн хурлаар орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудын үндсэн хөрөнгө актлах, худалдах, шилжүүлэх асуудлыг оруулах

Үндсэн хөрөнгө актлах, худалдах, шилжүүлэх тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 60  дугаар тогтоол гарж, холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

7

Геодези зураг зуйн экспедицийг татан буулгаж, хөрөнгийг актлах, шилжүүлэх, худалдах асуудлыг аймгийн ИТХТ-ийн хуралд оролцох

Аймгийн ИТХТ-ийн хурлаар хэлэлцэж, 2015 оны 09 дугаар сарын 14-ны өдрийн 68 дугаар тогтоолоор Геодези зураг зуйн экспедицийг татан буулгаж, хөрөнгийг актлах, шилжүүлэх, худалдахаар шийдвэрлэв.

8

Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах ажлыг зохион байгуулах

ТӨХ-ны 2015 оны 425 дугаар тогтоолоор Аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 4 ширхэн автомашиныг худалдахаар шийдвэрлэсний дагуу нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулав.

9

Урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө боловсруулах

Хөвсгөл аймгийг 2015-2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж  IX сарын 02-25 хугацаанд ажиллаа.

Энэхүү баримт бичгийн төсөл нь 5 бүлэг 19 зорилго, 72 зорилт 388 хэрэгжүүлэх арга хэмжээ бүхий томоохон баримт бичгийг төслийг боловсруулахад аймгийн ИТХ-ын ажлын албаны зүгээс оролцлоо

10

Хөвсгөл хөгжил форум

Урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн төслийг Аймгийн Засаг даргын зөвлөлд 2 удаа, аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд 2 удаа, салбар байгууллага агентлагуудын  дунд 16 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулах ажилд оролцсон байна. 9 сарын 25 нд  “Хөвсгөл хөгжил-2” форумд хүрэлцэн ирсэн 248 төлөөлөгчөөр хэлэлцүүлэн тэдний зүгээс гаргасан 83 санал зөвлөмжийг уг баримт бичгийн төсөлд тусгах ажлыг судлаж байна.

 

11

Тайлан шивэх, мэдээ гаргах

2014 оны санхүүгийн тайлан мэдээг онлайн хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагааг 248 байгууллага  шивэхээс 110 байгууллага  бүрэн шивж 53 байгууллага дутуу шивсэн 85 байгууллага  шивж эхлээгүй байна.

12

Хөрөнгө худалдан авах зөвшөөрөл

12 байгуулагаас хөрөнгө худалдан авах зөвшөөрөл ирүүлсний материал бүрэн ирүүлсэн 7 байгууллагад хөрөнгө худалдан авах зөвшөөрлийг журмын дагуу олгосон байна

 

 

МЭДЭЭГ НЭГТГЭСЭН :                          

Нутгийн удирдлага хуулийн                                Б.Чимэдсүрэн

хэлтсийн ажилтан

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%