Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Могойн гол ХК-ийн ТУЗ-ийн хурал боллоо.

2015-09-29

Өчигдөр буюу 2015.09.28 ны өдөр Цэцэрлэг сумын Могойн гол ХК-ийн байранд тус ХК-ийн ТУЗ-ийн хурал болж өнгөрлөө. Хурлаар нүүрс худалдан борлуулах үнэ тогтоох тухай, болон Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тов тогтоох тухай зэрэг 2 асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Уг хуралд аймгийн ИТХ-ын Төсөв санхүү, үйлдвэрлэл, өмчийн харилцааны хэлтсийн дарга Д.Лхагвасүрэн, болон ТУЗ-ийн гишүүн Аззаяа, Энхтуяа, Т.Ууганбаяр, Лхагваа нар оролцсоноос гадна ТУЗ-ийн гишүүн Г.Гангэрэл бичгээр саналаа ирүүлсэн байна. Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах, алдагдлыг бууруулах зорилгоор 1 тонн нүүрсний үнийг 30.000 төгрөгөөс 33.000 төгрөг болгон өөрчилсөн байна. Хөвсгөл аймгийн болон хил залгаа Завхан аймгийг чанартай нүүрсээр хангадаг тус уурхайн хувьд төрөөс дэмжлэг байхгүй хэдийн ч өөрийн дотоод нөөц бололцоог ашиглан үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%