Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Тарваган тахлын тохиолдол бүртгэгдлээ.

2015-09-29

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн яаралтай 103-т 9 сарын 25-ы өдөр өндөр халуурсан шинж тэмдэгтэй ирсэн өвчтөн эмнэлэгийн анхан шатны тусламж авсан боловч удалгүй нас баржээ. Улаанбаатар хотын харьяат энэ иргэн цахилгаан барааны наймаа хийж явсан бөгөөд тарваганы түүхий эд эрхтэнийг биенд сайн хэмээн идэж ходоод гэдэсний замаар халдвар дамжиж цусанд орж өвчин хүндэрсэн байна.

Одоогийн байдлаар өвчтөнд анхан шатны тусламж үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагын ажилчид, хамт явсан 4 хүн болон нэгдүгээр хавьтлын нийт  26 хүнийг Нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт тусгаарлаад байна.

Тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан аймгийн Засаг дарга нийтийг хамарсан арга хэмжээг зогсоох захирамж гаргаж, мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалтыг тогтмол хийж байна.  Мөн иргэд өөрсдийн худалдан авсан тарвагаа ил задгай хаях, шинжилгээнд оруулах зэрэг тохиолдолууд гарч Зооноз судлалын төвийн хамт олон ачаалал ихтэй ажиллаж байгаа бөгөөд Цэцэрлэг, Цагаан-Уул сумдын зарим газар хөл хорио тогтоон, эргүүл пост ажиллуулан, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1356
530 / 39%
427 / 31%
195 / 14%
204 / 15%