Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

СУМ ДУНДЫН ОЙН САНГ БАЙГУУЛАХ ТОГТООЛ ГАРЛАА

2015-09-28

     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар Сум дундын ойн анги байгуулах тухай асуудлыг авч хэлэлцэв. 

    Дархан-Уул аймгийн нийт ойн сан 81997 га талбай байдгаас Хонгор суманд ойн сангийн 94,6 хувь буюу 77623 га талбай бүхий ой багтдаг байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Хонгор суманд ойн анги харъяалагдаж байсан аж.  Засгийн газрын баталснаар Дархан-Уул аймгийн ойн ангийг Дархан суманд харъяалуулж, Сум дундын ойн ангитай байхаар заасан учир дээрхи асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх болсон тухай аймгийн БОАЖГ-ын дарга С.Ганзориг танилцууллаа.
 
   Уг асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын харьяанд аймгийн ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах асуудлыг хариуцан зохицуулах үүрэг бүхий сумд дундын Ойн ангийг байгуулан ажиллуулах тогтоолын төслийг батлав.

   Сумд дундын ойн ангийн бүтэц орон тоо, дүрмийг батлан, шаардлагатай төсөв зардлын тооцоог жил бүрийн төсөвт суулгаж ажиллахыг аймгийн Засаг дарга А.Энхболдод даалгасан юм.  
    
   Сум дундын ойн анги  нь Монгол Улсын Ойн тухай хуулийн дагуу ойн нөөц, баялагийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх нэгдсэн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, ойн санг гэрээгээр иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллага юм байна.

   Тус Ойн анги нь ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах, бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох, аймгийн  ойн санг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх төлбөр болон менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, ойн баялаг ашигласны төлбөр, хураамжийг ноогдуулж, гүйцэтгэлийг хангах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллах юм байна. 
    Ойн ангийн санхүүжилт нь дор дурьдсан эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд:
        А.Улсын болон орон нутгийн төсөв.
Б.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос тооцож байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зориулан эрх бүхий байгууллагаас тус байгууллагад зарцуулахыг зөвшөөрч олгосон хөрөнгө.
В.Төрийн зарим үүргийг гүйцэтгэсний төлөө төрөөс олгох төсвийн хөрөнгө.
Г.Төсөл хэрэгжүүлсний үр дүнгээс орох орлого.
Д.Ойн ангийн ажиллах, үйлчилгээнэээс олох орлого, /мод бэдтгэлийн талбай тусгаарлалтын ажил, сургалт, сурталчилгаа, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх гэх мэт/
Е.Хуулиар хориглоогүй өөрийн үйл ажиллагаанаас орох орлого.
Ё.Бусад орлого.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%