Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БНЧУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2015-09-24

    Монгол, Чехийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит зургадугаар хуралдааны үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бизнесийн хүрээнийхнийг холбож өгөх зорилгоор МҮХАҮТ, Чехийн Худалдааны Танхимтай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг энэ сарын 21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулжээ. Тэгвэл өнөөдөр/2015.09.24/ тус үйл ажиллагааг Дархан-Уул аймагт үргэлжлүүлж, Бизнес форумыг зохион байгуулж байна.

     Бизнес форумын эхэнд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат Бүгд Найрамдах Чех улсын Элчин сайд Ивана Гроллова, Чех улсын Худалдааны танхимын дэд ерөнхийлөгч Борживой Минарж нарыг хүлээн авч уулзав. 
Ирсэн зочид аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбатад шинэ албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд, Чех Монголын хамтран хэрэгжүүлж буй төслүүдэд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.
     
    Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат аймгийн эдийн засаг, нийгмийн байдлыг товч танилцуулж, Дархан-Уул аймагт зохион байгуулж буй форум нь хоёр талын бүхий л салбар дахь хамтын ажиллагааны төлөв байдал, цаашдын чиглэлийг тодорхойлж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


     БНЧУ-ын Элчин сайд Ивана Гроллова хэлэхдээ: - Одоогоор Монгол улс, Чехийн талтай хамтран эрчим хүч, усны аж ахуй, мах болон сүүн бүтээгдэхүүн боловсруулах, монгол малын удмын санг бэхжүүлэх, хотын гэрэлтүүлгийн гэрлийг хамтран үйлдвэрлэх, хог хаягдлыг ялгах гэх мэт олон төслийг хэрэгжүүлж байна. Дархан-Уул аймгийн хувьд Цементийн үйлдвэрийг Чех улсын техник эдийн засгийн тусламжтайгаар байгуулж байсан. Энэ ч утгаараа цементийн үйлдвэрийг өргөтгөх, тоног төхөөрөмжийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх боломжтой. Мөн коксжих нүүрсний үйлдвэрлэл явуулах, Дарханы тодорхой нэг хэсэгт хотын гэрэлтүүлэг хийх зэрэг олон төсөлд хамтран ажиллах боломж байна гэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%