Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Шинээр томилогдсон Засаг дарга ажлаа эхлүүллээ

2015-09-23

    Дархан-Уул аймгийн ИТХ-ын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 10/06 тоот тогтоолыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 188 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Засаг даргаар А.Энхболдыг томилсон.

    Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан С.Насанбат нь БНСУ-д явсан байгаа тул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас засаг даргын ажлыг А.Энхболдод хүлээлгэн өгөх ажлыг яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэсэн албан бичиг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирсэн байна.  Энэ дагуу аймгийн Засаг даргын ажлыг хүлээлцүүлэх комисс хуралдаж, шинэ Засаг даргад ажлыг нь хүлээлгэн өгөх ажлыг ЗДТГ-ын ажилтнууд, орон нутгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудыг байлцуулан зохион байгуулав.

    Шинээр томилогдож буй аймгийн Засаг дарга А.Энхболд нь түр хугацаанд иргэдийг хүлээн авах өрөөнд ажиллах юм байна. Тэрээр өвөлжилтийн бэлтгэл ажил хангах, хадлан ургац хураалтын ажлыг хугацаанд нь дуусгах, төрийн ажлыг тасралтгүй явуулах үүднээс цаг алдалгүй ажлаа эхлүүлж байгаагаа онцлож байв.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%