Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл хөгжил форумын нээлт боллоо.

2015-09-23

Хөвсгөл аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг батлах Хөвсгөл Хөгжил-2 форумын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, засаг дарга А.Эрдэнэбаатар болон хэлтэс, агентлагийн дарга, удирдлагууд оролцлоо. Уг арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймгийн урлаг спортын 2-р их наадам, бүх сумдын нутгийн өөрөө удирдлагын болон төрийн байгууллагууд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа Шадар ван Чингүнжавын талбайд өнөөдөр маргааш 2 өдөр үргэлжлэн зохион байгуулагдана. Сум бүрийн өөрийн онцлог давуу талыг харуулсан бараа бүтээгдэхүүнийг уг үзэсгэлэнд дэлгэн тавьж буй бөгөөд гар урлалын бүтээгдэхүүн, хүнс, хүнсний ногоо, эсгий болон модон урлал, жимс жимсгэнэ зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн уг 2 өдрийн турш иргэд олон нийтэд нээлттэй борлуулагдаж байна. Аймгийн ИТХ-ын дарга тэргүүтэй албаны хүмүүс үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцаж үйлдвэрлэл эрхлэгчидтэй санал солилцлоо. Аймгийн ИТХ болон Арбулаг, Рашаант, Тариалан, Эрдэнэбулган сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар өөрийн сумын ИТХ-ын үйл ажиллагааг иргэд олон нийтэд нээлттэйгээр сурталчилж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%