Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Замын чанарт хяналт тавьж ажиллаж байна.

2015-09-22

Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод ЗТЯ-ны захиалгаар баригдаж буй 9.8 км хатуу хучилттай авто замын барилгын ажил, гүйцэтгэлтэй газар дээр нь танилцлаа. ЗТЯ-ны холбогдох мэргэжтнүүд замын явцтай танилцаад замын хажуу бродюр, чанарын шаардлага хангаагүй, замд ашиглагдаж буй хайрга болон бусад хэрэглэгдэх материал орц нормын дагуу хэрэглэгдээгүй байна гэж дүгнэсэн. Гүйцэтгэгч "Хотгор зам" компаны зүгээс автозамын ажилд хөрөнгө оруулалт болон зам дагуух цахилгааны шугам саад болж буй талаар ярьлаа. Аймгийн ИТХ-ын дарга, Монгол улсын зөвлөх инженер Т.Болдбаатар Хотгор зам компаны зүгээс аймгийн удирдлагуудад энэ талаар санал хүсэлт бичгээр ирүүлээгүй, энэ талаар албан бичгээр хандвал арга хэмжээ авч шийдвэрлэх боломжтой гэдгийг хэллээ. Мөн үүнээс гадна нэгэнт хөрөнгө зарцуулж барьж буй замын ажлыг чанартай хийж гүйцэтгэх нь орон нутгийн хэрэгцээ шаардлагад ч нийцнэ, ирээдүйд замын салбарт дахин ажиллахад ч нөлөөлнө иймд чанар дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна гэдгийг тодотгож байсан юм. ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ чанаргүй хийгдсэн замын бродюрыг солих, замын ажилд ашиглаж буй материалыг зохих шаардлагад нийцүүлэхийг үүрэгдсэнээс гадна замын ажлыг энэ ондоо багтаан дуусгах хэрэгтэй байгааг анхааруулсан юм. Мөн замын хяналтын инженерүүдийг замын ажилд өдөр тутам хяналт тавьж ажиллан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар яамны холбогдох мэргэжилтнүүдэд тогтмол мэдээлж байхыг үүрэгдлээ. Аймгийн ИТХ-ын дарга хэвлэл мэдээллийн байгууллагын хүмүүст мэдээлэл өгөх үеэрээ уг замын ажил нь зарцуулагдаж буй хөрөнгийн хувьд чанартай зам барих бүрэн боломжтой хэмжээнд төсөвлөгдсөн гэдгийг тодотгоод хэт хэмнэлт гаргалгүйгээр үндсэн шаардлага, стандартад нийцүүлэн чанартай зам барихыг орон нутгийн иргэд хүсч буйг хэллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%